Эхлэл Мэдээ мэдээлэл

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ДУНД ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас харьяа цагдаагийн газрын 3 дугаар хэлтэстэй хамтран зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын дунд практик сургалт зохион байгуулжээ.

Тус прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Д.Эрдэнэсоёл, хяналтын прокурор Д.Ганчимэг нар Улсын ерөнхий прокурорын 2021 оны А/62 дугаартай тушаалаар батлагдсан “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”, А/77 дугаартай тушаалаар батлагдсан “Эрх зүйн хэлбэрийн загвар, жагсаалт”, болон цаашид анхаарах асуудлын талаар сургалт хийж мөн эрх бүхий албан тушаалтнуудын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор тэмцээн, уралдаан зохион байгуулсан байна.

Сургалтад тус дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн удирдах албан тушаалтан, ахлах мэргэжилтэн, чиглэлийн ахлах байцаагч нар болон зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнууд хамрагдсан байна.