Эхлэл Мэдээ мэдээлэл

ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД АНХААРАХ АСУУДЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албанаас дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн удирдлага болон эрх бүхий албан тушаалтнуудад “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулсан байна. Сургалтын хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахад тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж, харилцан санал солилцжээ.