Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-09-29 13:39:52.0

МЭДҮҮЛЭГ АВАХ ӨРӨӨНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ШАЛГАЖЭЭ

Увс аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтран 2021 оны 9 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд аймгийн төвөөс алслагдмал Өндөрхангай, Зүүнхангай сумдад ажиллаж, хэсгийн төлөөлөгч нарын мэдүүлэг авах өрөө хууль, журамд нийцэж байгаа эсэхийг шалгасан байна.

Мөн дээрх сумдын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтай танилцан, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлж эрүүгийн болон зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх ажлыг зөв оновчтой зохион байгуулж ажиллах талаар анхааруулжээ.  

Түүнчлэн сумдын иргэдтэй уулзаж санал, хүсэлтийг нь сонсож,  прокурорын байгууллагад хэрхэн гомдол гаргах талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.