Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-10-07 15:05:24.0

ХЯНАЛТЫН КАМЕРЫН СТАНДАРТЫГ ШАЛГАЖЭЭ

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн дүрс бичлэгийн хяналтын камерын ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 15-наас 30-ны өдрүүдэд шалгасан байна.

Шалгалтаар аж ахуйн нэгж байгууллагуудын гадна болон доторх дүрс бичлэгийн хяналтын камер нь Монгол Улсын стандарт шаардлага MNS 6423:2019 “Теле хяналтын системын техникийн ерөнхий шаардлага”-д нийцэж байгаа эсэхийг үзэж танилцахад бичлэгийг стандартад заасан хугацаанд хадгалдаггүй, шаардлага хангахгүй аналоги камер ашигладаг зэрэг хэд хэдэн зөрчил илэрчээ. Иймээс  илэрсэн зөрчлийг арилгуулах, техникийн хяналтыг сайжруулах талаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.

MNS 6423:2019 “Теле хяналтын системын техникийн ерөнхий шаардлага”-д “теле хяналтын камерын системийн дүрс бичлэгийг 720 цагаас багагүй хугацаанд хадгална”  гэж заасан байдаг ажээ.