Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-10-12 12:23:39.0

АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛСАН ГЭМТ ХЭРЭГ АВЛИГЫН ХЭРГИЙН 76.1 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

Прокурорын байгууллага 2021 оны 3 дугаар улирлын байдлаар авлига, албан тушаалын 935 хэрэгт хяналт тавьснаас 127 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, нийт 115 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Авлигын гэмт хэрэг улсын хэмжээнд 2020 онд 16-аас дээш насны 10 мянган хүн ам тутамд 2.7 хэрэг бүртгэгдэж байсан бол 2021 оны 3 дугаар улиралд 2.1 хэрэг бүртгэгджээ.

Дээрх хугацаанд бүртгэгдсэн авлигын гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Говьсүмбэр, Архангай, Сүхбаатар аймгуудад 10 мянган хүн ам тутамд 0-0.4 хэрэг бүртгэгдэж байгаа нь хамгийн бага үзүүлэлттэй байгаа бол Нийслэлд 2.4, Дорноговь аймагт 3.1, Булган аймагт 3.3, Увс аймагт 4.1 хэрэг бүртгэгдсэнээр хамгийн их үзүүлэлттэй байна.

Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6.911.370.642 төгрөг, учруулсан хор уршиг 62.443.299 төгрөг байгаа бол үүнээс төлсөн хохирол 3.154.602.182 төгрөг, арилгуулсан хор уршиг 17.299.920 төгрөг байна. Нийтийн албан тушаалтан буюу төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг нийт авлигын хэргийн 76.1 хувийг эзэлж байна.