Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-11-15 14:35:44.0

СУМДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦЖЭЭ

Дорнод аймгийн прокурорын газраас аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх салбар зөвлөлийн алба хаагч нартай хамтран Цагаан-Овоо, Баян-Уул, Сэргэлэн сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажилтай газар дээр нь очиж танилцан, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар “Зөвлөмж” хүргүүлсэн байна.

Мөн аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатар, хяналтын прокурор Ч.Мөнхзул нар дээрх сумдын төрийн алба хаагчдад Авлига албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар, Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх талаар тус тус сургалт, ярилцлага хийжээ.