Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-11-16 11:25:22.0

ЭЗЭНГҮЙ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Дорнод аймгийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, эзэнгүй хэргийг илрүүлэх зорилгоор тус аймгийн Цагдаагийн газартай хамтран “Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг хоёр удаа зохион байгуулж, үр дүнг нь тооцсон байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд 10 хэргийн холбогдогчийг олж тогтоон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан  шалгасан бол хэрэг бүртгэлт явуулж байсан 60 орчим хэргийг шуурхай шийдвэрлэсэн үр дүн гарчээ.