Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-11-17 10:05:56.0

АЙМАГ, СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ПРОКУРОР, ТУСЛАХ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Тээврийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтэстэй хамтран “Зам тээврийн осол, хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдэвт цахим сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг, Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Арвинбуудай,  ахлах прокурор Т.Серикжан, хяналтын прокурор У.Уранбайгаль, Б.Дэлгэрмаа,  Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч В.Хосбаяр, тус хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ү.Оюун-Эрдэнэ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Автотехникийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад Г.Цэндсүрэн нар сургалтыг явуулж, оролцогчдын асуултанд хариулт өгч, санал солилцсон байна.

Тус сургалтад 21 аймаг, 8 сум дундын прокурорын газрын прокурор, туслах ажилтнууд хамрагджээ.