Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-11-17 11:26:20.0

ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙНА

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас хяналтын харьяа байгууллагуудын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулсан байна.

Зөвлөгөөнөөр 2021 оны эхний 10 сард тус прокурорын газраас хяналт тавьсан зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, тэдгээрийг шалган шийдвэрлэхэд гаргаж буй алдаа, дутагдлыг хэлэлцэн, цаашид анхаарах асуудлын талаар заавар чиглэл өгчээ. Мөн  аймгийн прокурорын газрын орлогч прокурор Б.Бат-Эрдэнэ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд анхаарах асуудлын талаар сургалт хийсэн байна.