Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-11-18 09:39:34.0

ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРМЫН ТАЛААР СУРГАЛТ ХИЙЖЭЭ

Багануур дүүргийн прокурорын газраас дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад сургалт хийж, хялбаршуулсан журмаар болон ердийн журмаар шалган шийдвэрлэсэн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгасан шалгалтын мөрөөр цаашид анхаарч хэрэгжүүлэх ажлын чиглэл өгч, санал солилцжээ.  

Сургалтаар дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Хишигдэлгэрийг оролцуулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хэрэгт аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээ тогтоох аргачлал, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх журмын талаар мэдээлэл өгсөн нь чухал ач холбогдолтой болсон байна.