Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-11-22 16:50:27.0

ПРОКУРОР, ТУСЛАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах, хувь хүнийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй “ПРОКУРОР-2021”, “ТУСЛАХ АЖИЛТАН-2021” мэргэжлийн тэмцээн өнөөдөр /2021.11.22/ эхэллээ.

Тус тэмцээнд аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газраас шалгарсан прокурор, туслах ажилтнууд оролцож байгаа бөгөөд прокурорын хяналтын ажлын чиглэл тус бүрээр ур чадвараа сорих юм.

Тэмцээн энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжилж, дүнгээ гаргана.