Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-11-24 10:01:49.0

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас дүүргийн Цагдаагийн газартай хамтран “МАЛ МАХ-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ.

Прокуророос тус дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны малчин иргэдэд Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах, Алдуул мал завших гэмт хэрэгт оногдуулах ял, шийтгэл, эдгээр гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан нөхцөл болон урьдчилан сэргийлэхэд иргэд хэрхэн оролцох талаар яриа таниулга хийсэн байна.

Мөн дүүргийн малчин иргэдийн бод малыг гэрэл зургаар бүртгэлжүүлэх ажил зохион байгуулахыг дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгажээ.