Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-11-24 10:25:05.0

ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДЫН МӨРДӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙНА

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод энэ оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр бүсчилсэн сургалт зохион байгуулагдлаа.

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, ахлах мөрдөгч болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчид оролцсон тус сургалтад Дорнод аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатар “Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр сургалт хийсэн байна.

Энэхүү арга хэмжээ нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн  тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль болон “Гэр бүлийн хүчирхийллийн талаар статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.