Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-11-25 09:03:19.0

“ИЛРҮҮЛЭЛТ БА ОЙЛГОЛЦОЛ-2021” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Багануур дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Илрүүлэлт ба ойлголцол-2021” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл болсон 60 гаруй хүн оролцож санал, дүгнэлт гарган, хуулийн хэрэгжилтийг хангуулах, сурталчлан таниулах, урьдчилан сэргийлэх, хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсооход чиглэсэн тодорхой ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэж “Санамж бичиг” байгуулжээ.