Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-12-20 14:18:18.0

НОМЫН САН БҮХИЙ СУРГАЛТЫН ТАНХИМ БАЙГУУЛАВ

Дорноговь аймгийн прокурорын газраас прокурор, ажилчдын суралцах орчин нөхцөлийг бүрдүүлж, номын сан бүхий сургалтын танхим байгуулж, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Тус сургалтын танхимд шаардлагатай техник, тоног төхөөрөмжүүдийг суурилуулж танхимын болоод зайн сургалтуудыг явуулах бүрэн боломжтой болсон бол номын санг хууль тогтоомж, эрх зүйн онолтой холбоотой  мэдээллүүдийг багтаасан сүүлийн үеийн ном, материал, гарын авлагууд болон гадаад хэл суралцахад шаардлагатай өргөн сонголт бүхий сурах бичгүүдээс бүрдүүлсэн нь онцлог  болжээ.