Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-12-20 14:25:49.0

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУМДАД АЖИЛЛАЖЭЭ

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас хяналтын харьяа Өргөн, Эрдэнэ сумдад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр ажилласан байна.

Сумдын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2021 онд зохион байгуулсан ажил, арга хэмжээтэй газар дээр нь танилцаж, анхаарах асуудлын талаар чиглэл өгч, гэр бүлийн хүчирхийлэл, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд боловсруулсан зурагт хуудас, гарын авлагыг хүлээлгэн өгчээ.

Мөн прокуророос сумдын удирдлагууд болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Прокуророос төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь”, сумдын иргэдэд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “2021 оны эрүүгийн нөхцөл байдал” сэдвээр тус тус сургалт, яриа таниулга хийсэн байна.