Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-12-22 10:39:57.0

“ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХҮН БҮР ОРОЛЦЪЁ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Өвөрхангай аймгийн прокурорын газар үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн прокурорын газраас аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын газартай хамтран “Хүүхдийн эрхийг хамгаалахад хүн бүр оролцъё” аяныг энэ оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд амжилттай зохион байгууллаа.

Аяны хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд хэд хэдэн олон талт үйл ажиллагааг явуулсан байна.  Тухайлбал, “Хүүхдийн эрх зөрчигдөхөд хэнд хаана хандах вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ”, “Хүн байхын учир” сэдэвт сургалтууд, “Эрхээ эдэлж, үүргээ биелүүлье” зохион бичлэгийн уралдаан, “Прокурорын ажил, мэргэжлийг танилцуулах өдөрлөг” зэрэг арга хэмжээг зохион байгуулсан байна.

Дээрх арга хэмжээнүүдэд тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 700 орчим сурагчид хамрагджээ.