Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-12-24 12:19:48.0

“МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Улсын ерөнхий прокурорын газраас Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас өгсөн зөвлөмжийн дагуу “Мөнгө угаах, терроризмтой тэмцэх” сэдэвт сургалтыг өнөөдөр /2021.12.24/ зохион байгуулж байна.

Монгол Банк дахь Санхүү мэдээллийн албаны дарга Б.Батбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн, Мөнгө угаахтай тэмцэх албаны мэргэжилтэн Б.Батмөнх, ахлах хянан шалгагч У.Ганчимэг, хянан шалгагч Б.Номинчулуун, Тагнуулын ерөнхий газрын Терроризмтой тэмцэх зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ж.Төгс-Очир, Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн хяналтын прокурор У.Эрдэнэтуяа нар "ФАТФ-ын стандарт, Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэл", "Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тулгамдаж буй асуудлууд, зөрчлийн мэдээллийн сан", "Виртуал хөрөнгийн эрх зүйн зохицуулалт", "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь: прокурор, шүүгчдийн оролцоо", "Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа" зэрэг сэдвүүдээр сургалтыг явуулах юм.

Энэхүү арга хэмжээд Улсын ерөнхий прокурорын газрын болон Нийслэл, дүүргийн прокурорын газруудын 60 орчим прокурор оролцож байна.