Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-12-27 16:31:13.0

“ФЕМИДА-2021” АРГА ХЭМЖЭЭНИЙ ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧ-ПРОКУРОРООР Ц.ДЭНСМАА ТОДОРЛОО

Монголын Хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилдэг хуульчдыг шалгаруулах “Фемида-2021” ёслолын ажиллагаа 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр боллоо.

“Фемида” ёслол хүндэтгэлийн ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хуульчийн мэргэжлийн үүрэг, ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөн ажиллаж байгаа шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, эрдэмтэн, наториатч зэрэг шилдэг хуульчдыг шалгаруулдаг нэр хүндтэй арга хэмжээ бөгөөд энэ оны шилдэг хуульч-прокуророор Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Дэнсмаа тодорлоо.

Ц.Дэнсмаа нь прокурорын байгууллагад 21 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд үлгэр дуурайлал болон бусдыгаа манлайлж яваа шилдэг прокурор юм.