Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-12-31 13:41:41.0

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ТЭРГҮҮНИЙ ПРОКУРОР, АЖИЛТНУУД ТОДОРЛОО

Прокурорын байгууллагаас 2021 онд хамт олноо манлайлан ажилласан тэргүүний прокурор, ажилтнуудаа тодруулж, шагналыг гардуулан өглөө.

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Пандийн Болормаа;

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Цогтгэрэлийн Гансүлд, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ганбатын Ганхөлөг;

Шүүхэд төрийг төлөөлөх ажлын чиглэлээр Ховд аймгийн прокурорын газрын ахлах прокурор Шийжавын Сувд-Эрдэнэ;

Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Төмөрбаатарын Жаргалсайхан;

Бусад хяналтын чиглэлээр Улсын Ерөнхий прокурорын газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны дарга, ахлах прокурор Даваадоржийн Бөхчулуун;

Захиргаа, удирдлагын чиглэлээр Төвлөрсөн төсвийн асуудал эрхэлсэн референт, ерөнхий нягтлан бодогч Сүхбаатарын Нямцэвээн нар шалгарсан юм.

Мөн прокурорын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж буй прокурор, ажилтнуудыг "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан", Хууль зүйн дотоод хэргийн яамны "Хүндэт жуух” бичгээр, байгууллага нэгждээ хамт олноо манлайлсан прокурор, ажилтнуудыг Улсын Ерөнхий прокурорын өргөмжлөл, батламжаар шагналаа.