Эхлэл Онцлох мэдээ

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Монгол Улсад прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй прокурор, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр /2020.07.09./ Улсын Ерөнхий Прокурорын газарт боллоо.

Прокурорын байгууллагын хэмжээнд эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй прокурор, ажилтнуудыг “Прокурорын байгууллагын тэргүүний ажилтан”, “Прокурорын хүндэт тэмдэг”, “Жуух бичиг”, “Өргөмжлөл”-өөр  урамшуулан шагналаа.  

Уг ёслолын үйл ажиллагааг Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газруудад нэгэн зэрэг цахим хэлбэрээр зохион байгуулж нийт прокурор, ажилтнууд оролцсон юм.

Шагнуулсан нийт прокурор, ажилтнуудад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.