Эхлэл Подкаст

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХҮҮХДҮҮД ХЭРХЭН ХОХИРДОГ ВЭ?

Про подкаст №32. УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор У.Солонготой "Гэмт хэргийн улмаас хүүхэд хэрхэн хохирдог вэ?" сэдвээр ярилцлаа.

Гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон хэргийн талаар

Ишлэл

- Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж санаатай эсхүл санамсаргүйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжил, бие махбод, сэтгэл санаанд хор хохирол учруулах, үл хайхрах байдал, бэлгийн зүй бус үйлдэл болон биемахбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт үзүүлэхийг хэлнэ.

- Монгол Улсын Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт Хүүхдийн эсрэг гэмт хэргийн талаар зүйлчилсэн байдаг. Үүнд:

16.1 Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах,

16.2 Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах,

16.3 Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх,

16.4 Хүүхдээр гуйлга гуйлгах,

16.5 Хүүхэд солих,

16.6 Хүүхэд худалдах,

16.7 Хүүхэдтэй хэрцгий харьцах,

16.8 Хүүхдэд садар самууныг сурталчлах,

16.9 Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх,

16.10 Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх гэсэн заалтууд байдаг.

- Монгол Улсад 2020 онд нийт гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон 2144 гэмт хэрэг гарснаас 769 хүүхдэд холбогдох 658 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байдаг.

- Өсвөр насны сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийн дийлэнх нь хулгай, дээрэм, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг байна.