Эхлэл Подкаст

НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ТҮҮНИЙ ОНЦЛОГИЙН ТАЛААР

Проподкаст №48

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа  Нийтэд тустай ажил хийлгэх ял түүний онцлогийн талаар УЕПГ-ын Сургалтын албаны хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Ц.Мөнхбаттай ярилцлаа.

1.Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэнэ.

2.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно.

3.Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.