Эхлэл Подкаст

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ГАДААД ХАРИЛЦАА

Про подкаст №55

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа УЕПГ-ын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга, ахлах прокурор Ж.Болорпүрэвтэй “Прокурорын байгууллагын гадаад харилцаа” сэдвээр ярилцлаа.

- УЕПГ-ын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс нь прокурорын байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад сургалтыг зохион байгуулах болон Монгол Улсын нэгдэн орсон олон талт ба хоёр талт олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэн болон хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэн өгөх, авах ажиллагааг олон улсын гэрээ, хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохион байгуулан ажиллах үндсэн чиг үүрэгтэй.