Эхлэл Подкаст

2021-10-15 13:34:12.0

ТАНХАЙРАХ ЗӨРЧИЛ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ

✅ Монгол хэлний тайлбар толинд Танхайрах гэдэг үгийг танхай балмад байх гэж тайлбарласан байна

✅ Зөрчлийн тухай хуулийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан Танхайрах зөрчил нь бусадтай хэрүүл маргаан үүсгэх, хэл амаар доромжлох, орилж хашхирах, олон нийтийг үл хүндэтгэх, үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах хэлбэрээр илэрдэг..

✅ Иргэд “Танхайрах” зөрчлийг зөвхөн гудамж талбайд юм уу гэр орондоо орилж хашхирах, агсан согтуу тавих зэргээр ойлгодог. Гэтэл уг зөрчил нь эдгээр үйлдлээс гадна олон нийтийн газарт буюу банк, кино театр, ресторан, кафе, үзвэр үйлчилгээний газар гэх мэт газарт үйлчлүүлэх явцдаа биеэ зөв боловсон авч явахгүй байх, дараалалд орж зогсохдоо бусдын урдуур дайрах, хэл амаар доромжлох, албан байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж хэрүүл маргаан үүсгэх зэрэг үйлдэл гаргавал “Танхайрах” зөрчил болдог.