Эхлэл Подкаст

2021-10-22 14:05:23.0

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУОРЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Про подкаст №62

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор П.Мөнхтуяатай “Сүхбаатар дүүргийн прокурорын газрын үйл ажиллагаа” сэдвээр ярилцлаа.

✅ Прокурорын байгууллага нь Монгол улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага юм.

✅ Прокурор нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авдаг.