Эхлэл Подкаст

2021-10-29 16:59:11.0

ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

Про подкаст №63

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалантай "ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА" сэдвээр ярилцлаа.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл:

-Гэмт хэрэг хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорт гаргасан байх.

-Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон байх.

-Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгасан, хор уршгийг арилгахаа илэрхийлсэн байх үндсэн нөхцөлийг шаарддаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байдаг.