Эхлэл Подкаст

2021-11-04 16:23:53.0

ХОРИГДЛЫГ ХОРИХ ЯЛААС ХУГАЦААНЫ ӨМНӨ СУЛЛАХ НЬ

Про подкаст №64

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Төв аймгийн прокурорын газрын ахлах прокурор Э.Идэрбаттай "Хоригдлыг хорих ялаас хугацааны өмнө суллах нь" сэдвээр ярилцлаа.

-Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар эсхүл бүх насаар нь хязгаарлаж нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад байлгахыг “хорих ял” гэнэ.

-Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно.

- Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах тухай хүсэлтийг хэлэлцэхэд шаардлагатай мэдээллийг хорих анги, алба хаагч нь хоригдол хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор бэлтгэж, зөвлөлөөр хэлэлцүүлдэг.

- Хоригдол суллагдах нөхцөл, шаардлагыг хангасан тухай шийдвэр гаргасан бол ажлын 3 өдрийн дотор прокурорт хүргүүлнэ. Прокурор материалыг хүлээн авч үндэслэлтэй гэж үзвэл 10 хоногийн дотор дүгнэлтийн хамт шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлнэ.