Эхлэл Подкаст

2021-12-10 13:36:58.0

ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

Про подкаст №68

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяртай "Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэх ажиллаагааны талаар" сэдвээр ярилцлаа.

- Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлнө.

- Нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно гэж заасан байдаг.

- Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дурдсан хэмжээгээр тогтооно. Тухайлбал: Хууль бусаар ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ойн экологи эдийн засгийн үнэлгээ буюу хохирлыг 3 дахин нэмэгдүүлж төлнө.

- Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн тохиололд тухайн ургамлын аймагт учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж төлүүлдэг.

- Байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан багаж, техник хэрэгсэл, хууль бус аргаар олж авсан эд зүйлийг мөн давхар улсын орлого болгодог.