Эхлэл Подкаст

2021-12-17 14:22:23.0

ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!!!

Про подкаст №69

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Хан-Уул дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Гипэлмаатай "Цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлье!!!" сэдвээр ярилцлаа.

- Цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Цахим залилах гэмт хэргийг үйлдэхдээ бусдын мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч үйлдсэн бол энэ нь цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэгт тооцогдоно.

- Иргэд фэйсбүүк хаяг, интернет банкны нууц үгээ гар утасны дугаар, төрсөн он, сар, өдөр, дэс дараалсан тоо, нэг тоог давтах зэрэг хялбар байдлаар зохиож, шаардлагагүй линкүүд рүү орох нь дээрх гэмт хэргийг үйлдэгчдэд боломж олгодог. Иймээс ИРГЭН та бусдад залилан мэхлүүлэхээс урьдчилан сэргийлж цахим орчин дахь аюулгүй байдлаа хангах, мэдээллийн нууцлалаа хамгаалах, аливаа сэжигтэй зурвас, зар мэдээллийг сайтар нягталж байхыг сэрэмжлүүлж байна.