Эхлэл Подкаст

2021-12-24 14:35:45.0

ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭХ, ЭРХ ХЯЗГААРЛАХ, ХӨРӨНГӨ ОРЛОГО ХУРААХ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛАААР

Про подкаст №70

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонготой “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээний талаар” сэдвээр ярилцлаа.

- Албадлагын арга хэмжээ гэдэг нь ял оногдуулахгүйгээр тэнсэх, оногдуулсан ял дээр нэмж ялтанд тусгай үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалт тогтоож буй эрүүгийн ял бус хариуцлагын төрөл юм. Албадлагын арга хэмжээ нь:

1. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ

2. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ

3. Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ

4. Хүмүүжлийн чанартай албадлагын арга гэмт хэрэг үйлдсэн хүнд авахаар хуульчилсан байдаг.

- Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болдог.

- Үүрэг хүлээлгэх арга хэмжээ нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөхдөө зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх гэсэн төрлүүдтэй.

Хязгаарлалт тогтоох арга хэмжээ нь:

- Тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах

- Галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох

- Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох

- Тодорхой төрлийн үйл ажиллагаа явууулахыг хориглох гэсэн төрлүүдтэй.

- Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого эсвэл бусдад учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс албадан гаргуулахыг хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ гэнэ.