Эхлэл Подкаст

2022-01-07 12:24:57.0

"ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ"-ЫН ТАЛААР

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнтэй "Зорчих эрхийг хязгаарлах ялын талаар" сэдвээр ярилцлаа.

- Гэмт хэрэг үйлдэж шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар 4 төрлийн үндсэн ял оногдуулдгийн нэг нь зорчих эрхийг хязгаарлах ял юм.

- Зорчих эрхийг хязгаарлах ял гэдэг нь Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг хэлнэ.

- Шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй, бусадтай харилцахыг хориглож болно.

- Харин зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй буюу шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино.

- Мөн ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг зөрчөөгүй, өөрийн зан үйл, хувийн байдлаараа саад учруулаагүй бол урамшуулж, нэг сард 5 хүртэл хоногийг шагналын хоног олгодог.