Эхлэл Видео

“ПРОКУРОРЫН АЛДАР” ДУУГ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛГОЖЭЭ

Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулан Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэд шүлгийг зохиож, хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Б.Баасанхүү аяыг хийсэн “Прокурорын алдар” дууг Соёлын тэргүүний ажилтан, дуучин Базарсадын Болдбаатар дуулж олны хүртээл болгожээ.

Прокурор А.Аварзэд, хөгжмийн зохиолч Б.Баасанхүү нар 2010 онд болсон прокурорын байгууллагын 80 жилийн ойн үеэр “Амгалан төрийн прокурор” дууг гаргаж байсан билээ.

          

                 ПРОКУРОРЫН АЛДАР

Үндсэн хуулиар явах замаа заалгасан

Үзэл бодол ялгаварлахгүй шударга зарчимыг дээдэлсэн

Үнэнийг хайсан төрийн тусгай албатай

Үргэлжийн мөнх, цэвэр ариун үйлстэн

                                 ПРОКУРОР - Гандан бууршгүй түүхийн эзэн

                                ПРОКУРОР - Ганцхан үнэний хайгуулч

                                ПРОКУРОР - Гал шиг бадрах үйлстэн

                               ПРОКУРОР - Гарцаагүй буруутныг  ЯЛЛАГЧ билээ

Хуулиа зөрчвөл цээрлэл хүлээх  тангарагтай

Худал үнэнийг дэнслэх чин шударга үүрэгтэй

Үнэний төлөө гэсэн ганцхан шулуун зорилготой

Үндэс угсаа ялгаварлахгүй хуульд заасан зарчимтай

                             ПРОКУРОР - Гандан бууршгүй түүхийн эзэн

                            ПРОКУРОР - Ганцхан үнэний хайгуулч

                           ПРОКУРОР - Гал шиг бадрах үйлстэн

                           ПРОКУРОР - Гарцаагүй буруутныг  ЯЛЛАГЧ билээ

Буруутай бүхний дээр аянга болж ниргэсэн

Буурал суусан хөгшидөө түүхийн хойморт залсан

Шаардлага өндөр хуулийн их мэргэд

Шантарч үзээгүй эх орны хүүхдүүдээ

                           ПРОКУРОР -Гандан бууршгүй түүхийн эзэн

                          ПРОКУРОР -Ганцхан үнэний хайгуулч

                         ПРОКУРОР -Гал шиг бадрах үйлстэн

                        ПРОКУРОР-Гарцаагүй буруутныг  ЯЛЛАГЧ билээ

Төрт ёсоо дээдэлж түүхийн жимээр урагшилсан

Төрийн хуулийг сахиулж амар тайваныг хамгаалсан

Алдаа бүхнийг илчилсэн ард түмний  хараа

Албаа хүндэлсэн эгэл жирийн хүмүүсээ

                       ПРОКУРОР - Гандан бууршгүй түүхийн эзэн

                      ПРОКУРОР - Ганцхан үнэний хайгуулч

                      ПРОКУРОР - Гал шиг бадрах үйлстэн

                      ПРОКУРОР - Гарцаагүй буруутныг  ЯЛЛАГЧ билээ