АХМАД ПРОКУРОР Ц.ЦЭРЭННАДМИД: ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН НЭР ТӨРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨЖ АВЧ ЯВАХЫГ ҮРГЭЛЖ ХИЧЭЭДЭГ

2 273 2017/12/12

 
 
 
 

-

Прокурорын байгууллагад одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан ахмад прокуроруудын  дунд спортын тэмцээн, уралдаанд амжилт гаргаж яваа хүмүүс олон бий. Тэдний нэг нь ахмад прокурор, "Есүхэй мэргэн” буудлагын клубын тэргүүн, буудлагын спортын мастер Цоодолын Цэрэннадмид юм. Тэрээр эдүгээ 68 настай ч буудлагын спортоор хичээллэж, улсын болон олон улсын тэмцээнд  амжилттай оролцож явна. Хамгийн сүүлд Япон улсад зохион байгуулагдсан буудлагын спортын мастеруудын тивийн аварга шалгаруулах тэмцээнд ахмад насны ангилалд хийн гар бууны төрөлд  амжилттай оролцож, 360 онож, алтан медаль хүртээд иржээ. Түүнтэй ярилцлаа.

Та Япон улсад болсон хийн гар бууны олон улсын хэмжээний буудлагын тэмцээнд оролцож, багаараа алтан медаль хүртэж олон улсын тэмцээнээс  ганзага дүүрэн ирсэн гэж дууллаа. Энэ тухай мэдээллээс яриагаа эхлэх үү?

Ази тивийн ахмадын Олон улсын аварга шалгаруулах буудлагын 13 дахь удаагийн тэмцээнд Монгол, Хятад, Солонгос, Япон, Тайван, Индонейз гэсэн 6 орны 118 тамирчин оролцсон.  Монголоос 14 тамирчин оролцож, баг тамирчид маань 16 алт, зургаан мөнгө, хоёр хүрэл нийт 24 медаль хүртлээ. Манай баг 4 дэх удаагаа тэргүүлж, шилжин цомын эзэд болоод байна. Азийн мастеруудын 13 дахь удаагийн тэмцээн боловч манай улсаас оролцож эхэлсэн 7 дахь тэмцээн юм.

Та ер нь хэдийнээс эхлэн буудлагын спортоор хичээллэж эхэлсэн бэ. Гаргасан амжилтуудынхаа талаар?

-Би 10 жилд байхдаа хурдан гүйдэг, гар бөмбөг, теннис  сайн тоглодог охин байлаа. Мөн хуулийн дунд сургуульд байхдаа урлаг, спортын арга хэмжээнд идэвхитэй оролцдог байсан. Харамсалтай нь 1996 онд автомашины аваарт ороод нуруугаа хугалаад бүх биеийн 70 хувь гэмтсэн.Тэрнээс хойш буудлагаар хичээллэж эхэлсэн.

Би 1980 онд Эрдэнэтэд ажиллаж байхдаа Монгол Улсын Их сургуулийн Мөрдөн байцаагчийн өдрийн ангид элсэн орж, 1985 онд төгссөн. 1983 онд манай Мөрдөнгийн ангийн үүдний буланд хийн буугаар буудлага явагдаж байсан. Нэг өдөр ангийн багш Чинбат  орж ирээд "Та нар гадаа буудлагын дадлага явж байхад яагаад очиж оролцдоггүй юм бэ” гэж ширүүн дуугарсан. Би ангийн дарга байсан учраас тухайн үед энд  тэмцээн яваад байна сонирхож байгаа нь очоорой гэж  ангийнхаа оюутнуудад хэлж байсан ч тоохгүй байсан юм. Харин багшийг орж ирээд хэлэхэд бүгд л гараад очиж, сонирхсон. Манай анги 10 гаруй оюутантай байсан бүгдийг нь би дагуулж очоод нэг сум хэдэн төгрөг, буудлагын хөлс гэх мэтийг нь сонирхсон. Тэгээд бүгдээрээ буудсан. Гэтэл тэр буудлага нь Их дээд сургуулуудийн дунд зохион байгуулагдсан хийн буудлагын аварга шалгаруулах тэмцээн байсан юм билээ. Би санамсаргүй байж байгаад түрүүлчихдэг юм байна. Спортод дуртай байсныг ч хэлэх үү, ер нь буудлагын спортыг сонирхох, цааш хичээллэх урам орсон шалтгаан бол энэ тэмцээнд аварга болсон явдал юм.  Ингээд Даржаагийн Тунгалаг гэдэг багшийг дагаж буудлагын клуб, газруудад  очиж, хичээллэж эхэлсэн дээ.  Тэр үед Их, Дээд сургуулиудын хооронд хийн буудлагын тэмцээн их явагддаг байсан. Тухайн тэмцээнүүдэд оролцож, түрүүлж байлаа. Хүнд нуугдмал авьяас байдаг нь тэр юм байжээ гэж боддог. 1985 онд анхныхаа мөнгөн медалийг авч, буудлагын спортын дэд мастер хийж байлаа. 1988 онд улсын аваргаар алтан медаль авч байлаа. 1993 онд Буудлагын олон улсын  "А" зэрэглэлийн курсийг төгсөж,  1996 онд Монгол Улсын буудлагын спортын мастер цолыг авсан.

Ойролцоогоор хэчнээн медаль авч байв. Зөвхөн Монголдоо биш гадаадын олон улсад очиж та шагналт байруудад шалгарч байжээ?

-Ахмадын улсын аварга жил болгон болдог. Тэр болгонд 1-2 медаль авдаг. Гар буугаар буудчихаад, урт буугаар бас буудаж өрсөлддөг. Олон улсын тэмцээнд 2007 онд би явж байлаа. Ардчилсан Солонгос, Япон, Хятад, Өмнөд Солонгос, ОХУ, Герман гэх мэт  улсуудад болсон олон улсын  тэмцээн бүрээсээ медаль авчирдаг. Манайх  гурван үеийн буудагчтай. Би хоёр хүүтэй. Том хүү маань Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Хурандаа Н.Ганбадрал, бага хүү буудлагын дасгалжуулагчийн анги төгссөн, буудлагын спортын мастер  Н.Ариунбадрал гэдэг. Хүүгийн маань хүү А.Дөлгөөн өсвөрийн улсын буудлагын аваргын 4 удаагийн аварга. Залуучуудын улсын аваргын 4 удаагийн аварга. 9 наснаасаа хичээллэж, 13 насандаа спортын мастер болсон. Гурван үеийн буудагчид гэж хэлж болно. Тэмцээн, уралдаанд оролцох бүрдээ "би прокурор хүн шүү" гэж бодож, прокурорын байгууллагын нэр төрийг өндөрт өргөж авч явахыг үргэлж хичээдэг.

Та прокурорын байгууллагад орж ажилласан талаараа дурсаж ярихгүй юу ?

-Би  Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат хүн. 1965 онд 10 дугаар ангиа төгсөөд хотод ирсэн. Бид нарыг төгсөх жил Үйлдвэрлэл сургалтын анги гэж үйлдвэрүүдэд хувиарладаг үе байлаа. Хотод ирчхээд Талхны үйлдвэр, БХЯ-ны харьяа цэргийн анги зэрэгт ажиллаж байгаад, 1969 онд Хууль цаазын дунд сургуульд орж 1972 онд төгссөн. Ингээд би Сэлэнгэ аймгийн Бугатын хэсгийн прокуророор  ажлаа эхэлж байлаа.  Ажиллах явцдаа дунд нь их сургуульд 5 жил сурсан. Монгол Улсын их сургуульд сурч байхдаа Улсын Ерөнхий прокурорын газарт тухайн үед Улсын Ерөнхий прокурорын газрын цэргийн шүүхийн  хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Нямдорж /Одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд/ -ийн удирдлага дор дадлагаа хийж, маш их туршлага суусан. 

1985 онд МУИС-ийн мөрдөн байцаагчийн ангийг төгсөж, Улаанбаатар хотын Октябрийн районы  газарт мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих туслах прокуророор ажиллаж байсан. Прокурорын ажлыг хэсгийн прокуророос нь ахлах прокурор хүртэл  хийж явсан. 1997-2001 онд  Замын-Үүдийн сум дундын прокурорын газарт ахлах прокурор хийж  байлаа. Хэнтий аймгийн прокурорын газраас 2006 онд тэтгэвэрт гарсан. Прокурорийн системд 21 жил ажилласан.

Таныг прокурорын байгууллагаас тэтгэвэрт гараад буудлагын клуб байгуулж байсан гэдэг юм билээ. Буудлагын спортоор хичээллээд зогсохгүй, шавь бэлдэнэ гэдэг их чадвар, ачаалал шаардсан ажил шүү дээ?

-Намайг дөнгөж тэтгэвэрт гарангуут Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХ-ний  мастер Д.Мөнхбаяр "та одоо юу хийх гэж байна" гэж асуусан. Би буудлагын клуб байгуулна гэж хэлсэн юм. Тэгсэн чинь надад хийн гар буу бэлэглэсэн. Энэ буугаар буудлагын спортын 10 гаруй мастер бэлдэж өглөө. Хөдөөний хүүхдүүд тарвага агнадаг, буудахдаа мэргэн байдаг юмаа. Эдгээр хүүхдүүдээс сонгож, буудлагын дөртэй болгоё, энэ  спортоор хичээллэх сонирхолтой болгоё гэж л Хэнтий аймгийн Бор өндөр суманд 2006 оны 11 дүгээр сард "Есүхэй мэргэн” буудлагын клуб байгуулаад ,2007 онд Т.Цогбадрах агсны нэрэмжит тэмцээнээс анхны багийн алтан медаль авч байлаа. Ер нь манай клуб өсвөрийн болон залуучуудын улсын аваргад удаа дараа аваргалж байсан. Манай клуб 9-56 насны 70 гаруй тамирчинтай. Клуб маань өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн насны ангиллаар хичээллэдэг. Манай клубийн тамирчид Монголын хүүхдийн спортын 5-р их наадамд тэргүүн байр эзэлж, багийн алтан медаль авч байлаа. Урт бууны төрөлд Спортын дэд мастер Ө.Саруул, спортын мастер А.Дөлгөөн, ОУХ-ний мастер Н.Ангирмаа, гар бууны төрөлд спортын дэд мастер Б.Нямпүрэв, Б.Мөнхзул, Б.Булганбаатар нарын 10 гаруй мастерууд төрөн гарсан.  Мөн миний шавь урт бууны тамирчин Н.Ангирмаа нь 2014 онд Кувейт улсаас алт, мөнгө, хүрэл медаль авч, Монгол Улсад анх удаа урт бууны төрлөөр олимпийн эрх авч, тэр жилдээ Бээжинд болсон Залуучуудын олимпд оролцон шилдэг 8-д шалгарсан. Манай клубийн тамирчид амжилт гаргаж байгаа учраас Монголын буудлагын спортын холбоо манай клубийг их тусалж, дэмждэг.

Таныг Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХ-ний  мастер Д.Мөнхбаярын бэлтгэл хангагчаар цуг бэлтгэл хийж олимпд бэлдэж байсан гэж сонссон энэ талаар?

Би 1983 оноос Монгол улсын гавьяат тамирчин, ОУХ-ний  мастер Д.Мөнхбаяртай нэг багштай хичээллэж байсан. 1992 оны  Барселоны олимпын өмнөД.Мөнхбаярын бэлтгэл хангагчаар цуг бэлтгэл хийж, тэр үеэс одоо болтол байнгын холбоотой байдаг. Д.Мөнхбаяр нь Монгол Улсдаа буудлагын спортыг хөгжүүлэх талаар маш их зүйл хийсэн хүн. Мөн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбаттай   байнгын холбоотой байдаг. 1988 онд улсын аваргаар би Л.Ундралбатын хийн буугаар буудаж, ХГ-4 дасгалд 369 онож, алтан медаль авч, улсын аварга болж байлаа. Л.Ундралбат нь хөдөө орон нутагт буудлага спортыг хөгжүүлэхэд мэргэжлийн хувьд байнга семинар, сургалт өгч, техник хэрэгслээр тусалдаг

Буудлагын спорт хобби тань мөн үү

Мөн гэж хэлэхээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл  бага залуу наснаасаа эхлээд энэ спортоор  хичээллэсэн. Одоо ч орхиогүй л байна. Цаашид ч чадал минь хэзээ барагдах хүртэл орхиж чадахгүй. Миний 30 гаруй жилийн амьдралын түүхийг хамт бичилцсэн байна шүү дээ, энэ спорт.

Спорт ер нь их тэсвэр тэвчээр шаарддаг. Тэгвэл буудлагын спортын онцлог нь юу вэ?

Энэ бусдаас их онцлогтой спорт. Учир нь хөндлөнгөөс харахад их хялбар мэт боловч магадгүй бусад спортоос илүү их тэсвэр хатуужил шаарддаг ч байж мэднэ. Аргагүй шүү дээ. Буу нь 6-8 кг хүнд, өмсдөг хувцас хэрэглэл нь тэр хэмжээний жинтэй. Энэ их ачааг өөртөө аваад, анхаарлаа маш сайн  төвлөрүүлж, дунджаар хоёр цаг орчмын хугацаанд 60 сумаар мелиметрийн зөрүүгүй байг ононо гэдэг ямар их тэвчээр, хатуужил, ухаан шаардах нь ойлгомжтой. Нэг сум гаргахад тавихад) хараа болон биеийн бүх булчингаа хяналтандаа авдаг. Өөрөөр хэлбэл анхаарал, хараа, бууны гох гурав нэг цэгт таарч байж л байгаа ононо.

 Хүний зан төлөвшилд их нөлөөлдөг гэж энэ спортыг ярих юм билээ?

 Ер нь буудлагын тамирчин хүний зан ааш их тогтуун байх шаардлагатай. Энэ нь амжилтыг тууштай тогтоон барьж байхад их нөлөөтэй. Нөгөө талаар буудлагын спорт нь ямар ч зан ааштай хүнийг сэтгэл зүйн хувьд маш сайхан төлөвшүүлдэг. Энэ спортынхон  ихэвчлэн нягт нямбай, нухацтай, туйлбартай, төлөв тогтуун хүмүүс байдаг.

Буудлагын спортоор хичээллэхэд анхаарах зүйл юу байдаг вэ ?

-Буудлагын спорт нь нас харгалздаггүй спорт юм. Авьяастай л бол хэдэн насны хэн ч хичээллэж болно. Бид тамирчидаа шилж авахдаа биеийн харьцаа, буу даах чадвар, тоонуус булчингууд, анхаарал төвлөрөл зэргийг нь шалгаж авдаг. Хамгийн гол нь  өөрөө буудах асар их сонирхолтой байх ёстой. Мөн цаашид тасралтгүй хичээллэх эдийн засгийн чадвартай байх хэрэгтэй. Буудлагын спортын хэрэгсэл буу зэрэг нь үнэтэй шүү дээ.  Буудлагаар хичээллэсэн хүн зургаа дахь мэдрэхүй нь хөгжинө, маш их тооцоотой, мэдрэмжтэй болдог. Буудлага хийхэд  бүх амьсгалыг түгжиж, бүх булчинг суллаж, анхаарлын төвлөрлийн 50 хувь нь бууны овоо хараан дээр, 50 хувь нь гох дарж байгаа хуруунд чиглэдэг учир дээрх чадварыг эзэмшдэг юм. Буудлага гэдэг нь буунаас сум гарч байгаа учир гохыг зөв дарах, бууныхаа харааг зөв харах, энэ хоёрыг зөв хийсэн тохиолдолд хөдөлгөөнтэй ч байсан онож л байдаг спорт юм.  Буудлагаар хичээллэх хүн тууштай байж ажилтанд хүрнэ. Буудлага бол техникийн спорт тул, хэрэглэж буй буу, сумнаас бас амжилт хамаардаг.

За ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

.-Баярлалаа.Прокурорын байгууллагын хамт олондоо удахгүй гарах шинэ оны мэнд хүргэе.

Эх сурвалж: prokuror.mn


 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА