ГАДААД ОРНУУДЫН ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ОНЦЛОГ

166 2017/12/13

УЕПГ-ын Сургалт Судалгааны Төвийн  Судлаач, багш, хяналтын прокурор, Доктор  Ph.D  П.ЭРДЭНЭБАТ:

 ГАДААД ОРНУУДЫН ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ОНЦЛОГ

Хууль хэрэгжүүлэх байгууллагуудын шинэчлэлийн хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилт тавигдаж байгаа билээ. Энэ дагуу Монгол улстай хууль эрх зүйн тогтолцоо ижил төстэй орнуудын хуулийн байгууллагуудынэрүүгийн эрх зүйн процессын онцлогийг судлах, түүнтэй уялдсан мэдлэг туршлагыг түгээх бодит хэрэгцээ шаардлага тавигдаж байна. Иймд гадаад улс орнуудын эрүүгийн процессын зарим онцлох туршлагыг судлан эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж судлаачид, хуулийн байгууллагын ажилтан, энэ чиглэлээр сурапцаж байгаа прокурор судлаачдад хүргэх зорилт тавилаа.
 Герман улсын эрүүгийн процесс
Герман улс нь эрүүгийн процессын бичмэл хуулийн бүтэц, хэлбэрийг бий болгох, хэргийн бодит үнэнийг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, харьяаллын үндсийг тодорхойлоход анхдагч түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Ялангуяа орчин үеийн эрүүгийн процессыг төрөлжүүлэн хуульчлах замаар тухайн ажиллагааны легаль зохицуулалтыг нарийвчилсан нөхцлөөр бий болгоход томоохон түлхэц үзүүлсэн билээ. Германы эрүүгийн процесс нь эх газрын уламжлалт хэв шинжийг хадгалж, эрх зүйт төрийг хамгаалах, хуульд үндэслэгдэх зарчмыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг. Хэдийгээр 30, 40 өөд оны үед эрүүгийн процессын хөгжилд завхрал, гажуудал гарч, эрүү шүүлтийн арга, хэлбэр газар авсан боловч дэлхийн хоёрдугаар дайны дараа гэмт хэргийн мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаа шинэчлэгдэн хөгжсөн байдаг.
Германы эрүүгийн процесс нь эрх зүйн эх сурвалжийн хөгжлийн даган бүрэлдэн төлөвшсөн ажээ. Эрүүгийн процесст шууд хамааралтай эрх зүйн эх сурвалжуудыг дурьдвал:

·        ХБНГУ-ын Үндсэн хууль (1949);

·        Эрүүгийн процессын хууль (1877/1987);

·        Шүүхийн тухай хууль (1985);

·        Шүүгчийн тухай хууль (1982);

·        Насанд хүрээгүй хүний хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль (1974);

·        Торгуулийн хариуцлага хүлээлгэх эрүүгийн процессын журам (1997);

·        Нийгмийн хэв журамд халдсан эрүүгийн зөрчлийн тухай хууль (1987);

·        Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм (1998);

·        Эрүүгийн процессын хэсэгчилсэн болон дагалдах хуулиуд, хуульчилсан актууд зэргээс бүрдэж байна.

Герман улсын хувьд Үндсэн хууль нь эрүүгийн процессын суурь зарчмыг тодорхойлогч чухал эх сурвалж болдог. Ялангуяа эрүүгийн процесст хүний хувийн халдашгүй эрхийг хангах баталгааг хуульчилсан нь шууд хэрэгжих зохицуулалт болж үйлчилдэг байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хууль нь эрүүгийн процессын чиглүүлэгч эх сурвалж болдгоороо онцлогтой. Жишээ нь Үндсэн хуулийн 101-р зүйлд : (Ad hod) "Шударга шүүхээр шүүлгэх эрх”; 103-р зүйлд: (Ne bis in idem) "Нэг хэргийн төлөө хоёр дахин шийтгүүлэхгүй байх эрх”; 104-р зүйлд: "Хүний хувийн эрх чөлөө, хувийн нууцад хууль бусаар дур мэдэн халдахгүй байх эрх” болон хувийн эрх, эрх чөлөөг хөндөх хязгаарлах үеийн хамгаалах боломж, нөхцлийг процессын суурь зарчим болгон баталгаажуулж өгчээ. Түүнчлэн Үндсэн хуулинд (92) шүүхийн онцгой бүрэн эрх, чиг үүргээс гадна дараахь гурван зарчмыг эрүүгийн процессын суурь хэм хэмжээ болгон тогтоожээ. (1-19)

Үү   Үүнд:

1.    Баталгаатай, тогтвортой байх зарчим

(Grundsatz der Geeignetheit),

2.    Хуулийн дагуу зайлшгүй байх зарчим

(Prinzip der Erforderlichkeit),

3.    Зохистой харьцааны зарчим

(Principle of Proportionality).

Эрүүгийн процессын эрх зүйн орчин нь "Nullum crimer sine legeзарчимд тулгуурлан хүний эрхийн наад захын стандартыг хангаж, тухайн хуулийн зорилго, зарчим нь түүний агуулга, журамтайгаа бүрэн уялдаж, баталгаатай бөгөөд тогтвортой хэрэгжих нөхцлийг бий болгосон байдаг. Эрүүгийн процессын харилцаанд оролцогчид эрх, үүргийн маш зохистой харилцаанд байхаас гадна оролцогчдын чиг үүрэг, гомдол гаргах эрх нь тэнцвэртэй байх шаардлагаар нөхцөлдсөн байх ажээ. Өөрөөр хэлбэл яллагдагч ба хохирогчийн гомдол гаргах зааг, хязгаарыг нарийвчлан зохицуулж, тэнцвэржүүлсэн гэсэн үг. Хүний хувийн эрхийн процессын баталгааг Үндсэн хуулинд тодорхой бөгөөд шууд хэрэгжих нөхцлөөр томъёолсон байна. Тухайлбал Үндсэн хуулийн 103-104-р зүйлд "... Нотлогдсон баримтгүй буюу шүүхийн шийдвэргүйгээр хэнийг ч эрүүгийн хэрэгт сэжиглэн буруутгаж болохгүй. Хүний хувийн мэдээлэл, нууцад хууль бусаар халдах, нэвтрэхийг хориглох ба шүүхээр хамгаалуулах, шүүхэд нотлох баримтаа үнэлүүлэх эрх зэрэг Үндсэн хуульчилсан нөхцлүүдийг процессын шууд зохицуулалт болгон тогтоожээ.ХБНГУ-ын Эрүүгийн процессын хууль 1877 онд батлагдсан бөгөөд өнөөгийн редакцаар 1987 оноос хойш үйлчилж буй юм. Энэ хууль суурь бүтцээ алдахгүй 110 жил үйлчилсэн ба 1987 оны шинэчилсэн редакциас хойш өнөөг хүртэл идэвхтэй үйлчилж, хэрэгжиж байна. Бүтцийн хувьд 8 хэсэг, 38 бүлэг, 495 зүйлтэй: 1-р хэсэгт, Ерөнхий нөхцөл; 2-р хэсэгт, Анхан шатны процесс ажиллагаа; 3-р хэсэгт, Давж заалдах процесс; 4-р хэсэгт, Шүүхийн дахин сэргээх ажиллагаа; 5-р хэсэгт, Хүч хэрэглэсэн зохион байгуулалттай гэмт хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа; 6-р хэсэгт, Онцгой ажиллагаа; 7-р хэсэгт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа; 8-р хэсэгт, Бусад зүйл г.м.
Ерөнхий зарчим нийтлэг нөхцлийн хувьд: Эрүүгийн процесс нь хүний эрхийн халдашгүй байх шаардлагатай уялдаж Үндсэн хуулийн суурь зарчимд нийцсэн байхаас гадна эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогийг тусгасан тусгайлсан зарчмуудтай байдаг. Энэ зарчмууд нь Германы эрүүгийн процессын мөн чанарыг бүрэн илэрхийлэхийн зэрэгцээ тухайн процессын эрх зүйн гол үзэл баримтлал болж төлөвшсөн байдаг. Эдгээрээс үндсэн зарчмуудыг нэрлэвэл:
Эрүүгийн хэргийг зөвхөн шүүх хараат бусаар хянан шийдвэрлэх зарчим;
-Хэргийг шүүх шийдвэрлэхээс өмнө хэргийн нотлох баримтыг шүүх урьдчилан шалгаж, үнэлэх зарчим (Gesetzlicher Richter); 
-Шүүхээр нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчим (Unschuldsvermutung);
-Эрх, үүргийн зохистой харьцаанд байх зарчим (Grundsatz der Verhaltnismabigeit and Ubermbverbot);
-Яллах үндэслэгээнд тулгуурлах зарчим (Шүүхийн яллах зарчим)(Anklagegrundsatz);
-Мөрдөн байцаалтыг заавал явуулах зарчим(Ermittlungsgrundsatz);
-Нотлох баримтыг хуваарилан үнэлэх зарчим (Unmittebarkeitsprinzip);
-Хэргийг  шүүх дээр хариуцаж үнэн бодиттойгоор шуурхай шийдвэрлэх зарчим (Konzentrationspeinzip and Beschleunigungsgrundsatz);
-Дэнслэн хязгаарлах зарчим (In dubio pro reo) г.м.
Герман улсын эрүүгийн процесст Англи-Америкийн системтэй адил чөлөөт мэтгэлцээн болох шүүхийн прецедентийг удирдлага болгох зарчим үйлчилдэггүй. Түүнчлэн Пост – социалист орнуудтай адил цагдан хорих баривчлах арга хэмжээг түгээмэл хэрэглэдэггүй ба шүүхийн өмнөх шатны мөрдөн байцаалтын олон шат дамжлага бүхий сунжирсан процесс ажиллагаа явдаггүй аж. Германд Францтай адил мөрдөн байцаалтын шатны шүүгч байхгүй боловч түүний ихэнх үүргийг прокурор болон зарим үед шүүгч гүйцэтгэдэг. Гэхдээ прокурор нь Монгол, Оростой адил шүүхийн өмнөх мөрдөн байцаалтын шатанд хяналт тавих үүрэг хүлээдэггүй байна. Германы эрүүгийн процесс нь үе шатны агуулгаар авч үзвэл: I. Анхан шатны процесс ажиллагаа; II. Давж заалдах процесс ажиллагаа гэсэн үндсэн хоёр үечлэлээр хуульчлагдсан байх боловч хэлбэрийн болон субьектийн статус талаас нь харвал дор дурьдсан үе шатаас бүрддэг байна.

I.     Мөрдөн шалгах үе шат (Прокурорын яллах процесс) (Ermittlungsverfahren)

II.   Шүүхээс нотлох баримтыг урьдчилан үнэлэн шалгах үе шат (Хэргийг шүүхэд хэлэлцэх эсэхийг хянан шалгах процесс) (Zwischenverfahren)

III.  Шүүхэд эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх үе шат (шүүхийн процесс) (Hauptverfahren)

IV.  Давах шатны процесс (Rechtsmittelverfahren)

V.  Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэн хэрэгжүүлэх болон бусад үе шат (Vollstreckungsverfahren) г.м.

Германы эрүүгийн процессын үе шатууд нь зохистой харьцааны зарчмын дагуу хоорондоо уялдсан байхаас гадна эрх зүйт төрийн баталгааг хангах, бодит үнэний шаардлагад нийцэхүйцээр зохицуулагдсан байдаг. Ялангуяа нотлох баримтыг цуглуулах, шалган үнэлэх талаар өөрийн гэсэн уламжлал, практик жишгийг бий болгон төлөвшүүлсэн байх ажээ. Гэмт хэрэгт холбогдох мэдээллийн баримт сэлтүүдийг нотлох баримт гэж тооцон үнэлэх асуудлыг зөвхөн шүүх шийдвэрлэнэ. Прокурор нь хэдийгээр яллах нотолгоог бүрдүүлж, тухайн факт гэмт хэрэг гэдгийг нотлоход чиглэгдсэн мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг боловч энэ бүхэн шүүхийн хяналтын шууд бус арга хэрэгслээр дамжин хэрэгжинэ. Хэдийгээр шүүхийн яллах зарчимд тулгуурласан эрүүгийн процесс боловч энэ нь эрүү шүүлтийн арга, замаас огт ангид бөгөөд гэмт хэрэг нэг бүрийг бүрэн илрүүлэх, илэрсэн даруйд нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах, бодит үнэнийг бүх талаас нь тогтоохын тулд нотолгооны процесс ажиллагааг заавал явуулахад чиглэгдэнэ. Германы эрүүгийн процессын эрх зүйн эх сурвалжууд нь зэрэгцсэн буюу олон талтай, хоорондоо уялдаж, холбогдсон байдгийн дээр Европийн холбооны гишүүний хувьд уг холбооноос гаргасан хүний эрхийн конвенц болон гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэгдсэн хууль тогтоомжууд Герман улсын хувьд шууд хэрэгжих хүчин чадалтай байна.
Тусгай нөхцөл, онцлог зохицуулалтын хувьд: Германы эрүүгийн процесст урьдчилан мөрдөн байцаалт болон шүүхийн урьдчилан хянах ажиллагаа зонхилох үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа прокурорын чиг үүрэг энд онцгой ач холбогдолтой юм. Германы эрүүгийн процессын хуулийн 160-р зүйлийн 1-д "Прокурорын алба нь гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх мэдээллийг хүлээн авмагц мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт этгээдийг яллахад чиглэгдсэн асуудлаар дүгнэлт, шийдвэр гаргана” гэж заажээ.
Гэмт хэргийн тухай мэдээллүүд нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл болно. Прокурор нь ихэнхдээ хүнд болон ноцтой гэмт хэргийн талаарх мөрдөн шалгах ажиллагааг өөрөө биечлэн удирдаж явуулах бөгөөд цагдаагийн алба түүнд туслах үүрэг хүлээнэ. Эрүүгийн процессын хуулийн 151-177-р зүйлд зааснаас үзэхэд прокурор нь дараахь нийтлэг чиг үүрэг хүлээдэг байна. Үүнд:

·        Гэмт хэргийн тухай мэдээллийн дагуу эрүүгийн хэрэг нээн шалгах эсэхийг хянан шийдвэрлэх;

·        Мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэхийн тулд шуурхай эрэн сурвалжлах, баривчлах ажиллагааг гүйцэтгүүлэх, түүнчлэн гэмт хэргийг газар дээр нь илрүүлж таслан зогсоох зорилгоор цагдаад даалгавар чиглэл өгөх;

·        Яллах ажиллагааг эхлүүлэх болон дуусгах;

·        Баривчлан саатуулах, цагдан хорих асуудлаар санал тавьж шүүхээр шийдвэрлүүлэх;

·        Прокурорын шалгасан баримт сэлтүүд яллахад хангалттай гэж үзвэл яллах ажиллагааг үүсгэн яллагдагчид танилцуулж, мэдүүлэг гаргуулах, байцаан шалгах ажлыг гүйцэтгэх;

·        Шинжээч томилох, шинжилгээ хийлгэх;

·        Үзлэг хийх, туршилт явуулах, хэргийн газар дээр байцаалт явуулах талаарх цагдаагийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, чиглүүлэх;

·        Орон гэр, байр орчинд нэгжлэг хийх ажлыг удирдан шүүхийн зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэх;

·        Гэрчийн мэдүүлэг гаргуулах уг мэдүүлгийн эх сурвалжийг шалган тогтоох;

·        Хуульд заасан үндэслэлээр яллагдагчийг эмнэлэгт эмчлүүлэх, шилжүүлэх асуудлыг шүүхэд тавьж шийдвэрлүүлэх;

·        Яллах нотлох баримт зохих хэмжээнд бүрэн бүрдсэн гэж үзвэл яллах санал (Ahladeschrift, bill of Indictment) бичиж, хэргийн материалын хамт шүүхэд шилжүүлэх;

·        Эрүүгийн шүүх хуралдаанд яллах талыг төлөөлж төрийн яллагчаар оролцох г.м.

Германы эрүүгийн процессын хуулийн 170.1-р зүйлд зааснаар прокурор мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд яллах ажиллагааг дуусган ялын санал, дүгнэлт гарган шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч гомдол гаргах, иргэний нэхэмжлэл гаргах, зэрэг нь талуудын ашиг сонирхлын тэнцвэрт байдал талаасаа харьцангуй сул буюу хязгаарлагдмал байдаг. Мөрдөн шалгах шатан дахь өмгөөлөгчийн оролцоо зарим талаар сул байдаг нь мөрдөн байцаалтын зорилгод саад учруулахуйц хүчин зүйлүүд хуулинд тусгагдсантай холбоотойгоор тайлбарладаг. Гэхдээ өмгөөлөгч нь цагаатгах нотлох баримтыг цуглуулж, шүүхээр үнэлүүлэх, шүүх хуралдаанд гэрчийг шүүгч байцаах үед байлцаж асуулт тавих, хэргийн материалтай танилцах, гомдол, хүсэлт гаргах зэрэг эрхээр хангагдсан байдгийг дурьдах нь зүйтэй. Дараагийн дугаарт Франц улсын эрүүгийн процессын талаар өгүүлэх болн

                                                               СУРГАЛТ СУДАЛГААНЫ ТӨВ

 

                                            

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА