“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ИРГЭД, БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙ НЭГЖИЙН ҮҮРЭГ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

131 2017/12/14

Багануур дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор болон тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нарын баталсан хөтөлбөрийн дагуу "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн үүрэг” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд аж ахуй нэгж байгууллагуудын удирдлага, хуулийн зөвлөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтнууд, хорооны иргэдээс гадна тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгчид оролцов. Зөвлөгөөнийг тус дүүргийн ИТХ Тэргүүлэгчдийн дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Даваасүрэн нээж үг хэллээ. Хөтөлбөрийн дагуу "Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулиудаар дүүргийн Ерөнхий прокурорын орлогч М.Гэрэлбадрах, эрүүгийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн ахмад Г.Ганзориг, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн, аж ахуй нэгж байгууллагын оролцоо тэдгээрийн эрх үүрэг”-ийн тухай цагдаагийн хэлтсийн байцаагч цагдаагийн ахмад Т.Алтанцэцэг, Бага насны хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дүүрэгт хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдэж буй ажлын талаарх мэдээллийг Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн дарга Т.Ганзориг нар тус тус мэдээлэл хийлээ. Зөвлөгөөний төгсгөлд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, албан тушаалнуудын тавьсан асуулт, санал шүүмжлэлд холбогдох байгууллагын удирдлагууд хариулт, тайлбар өгч Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах ажлын талаар иргэдээс гаргасан  санал, шүүмжлэлүүдийг  хүлээн авсан юм.

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА