“ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ БОЛОН АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ САЙЖРУУЛАХ, ЯЛТНУУДЫГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ” 21 ХОНОГИЙН АЯНЫГ ЗАРЛАЖЭЭ

187 2017/12/22

Баянхонгор аймгийн прокурорын газраас "Хорихоос өөр төрлийн ял болон албадлагын арга хэмжээний биелэлтийг сайжруулах, ялтнуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах” 21 хоногийн аяныг 2017 оны 12 дугаар сарын 05-25-ны өдрийн хооронд зохион байгуулан ажиллаж байна. Аяны хүрээнд шүүхээс хүргэгдээгүй хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтнуудын шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудсыг судалж бүрэн хүргүүлэх арга хэмжээ авах, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн баяжилтийг сайжруулж, шинээр батлагдсан хууль, заавар, журмын дагуу нэг мөр хэрэгжүүлж ажиллахад анхаарах, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд явуулах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг тухайн этгээдийн засрал хүмүүжил, төлөвшилд нь нөлөөлөхүйц байдлаар гаргах, сургалтыг бодитой үр дүнтэй явуулахад анхаарч байгаа юм байна. Мөн торгох ялын биелэлтийг 100 хувьд хүргэж ажиллах, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялтай ялтнуудаас шүүхээс хориглосон үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил гаргаж байгаад 2 өдрийн шөнийн эргүүлийг Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран зохион байгуулах, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн ялтнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамжийн чиглэлээр сургалт мэдээллийг зохион байгуулах зэрэг нийт 10 ажил хийхээр удирдамж, төлөвлөгөөг гарган аймгийн Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон бусад байгууллагуудтай хамтран аяныг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг аяны хүрээнд зохиогдох ажлын нэг болох хорихоос өөр төрлийн ял болон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт мэдээлэл хийх ажлыг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран зохион байгуулсан байна. Сургалтын үйл ажиллагаанд аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг "Захиргааны Ерөнхий хууль”-иар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Л.Дашмаа "Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилт” сэдвээр,  Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэ-Очир "Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөр”, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ж.Оюунчимэг "Хорт зуршлаас татгалзах нь”, аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Анхбаяраас  "Зөрчлийн тухай хууль” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, оролцогчдоос сонирхсон асуултанд хариулт өгчээ. Мөн уг арга хэмжээний үеэр Баянхонгор аймгийн прокурорын газраас ялтнуудын санал хүсэлтийг сонсон шийдвэрлэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн гарын авлага материалыг тарааж ажилласан бөгөөд сургалтанд нийт хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн болон албадлагын арга хэмжээ авагдсан 114 хүн оролцсон байна. Уг аянаар зохион байгуулагдсан ажлын талаар гарсан үр дүн, шинээр батлагдсан хууль, журам, зааврыг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, илэрсэн зөрчил зэргийг нэгтгэн дүгнэж, хэлэлцүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аянд оролцогч байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулахаар тогтжээ.
СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА