БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ХҮЧИНДЭХ”, "ХҮНИЙГ АЛАХ" ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦЛИЙГ СУДАЛЖЭЭ

839 2017/12/26

                       "ХҮЧИНДЭХ” ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ, ШИЙДВЭРЛЭЛТ, ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ШАЛТГААН НӨХЦӨЛ

Баянзүрх дүүргийн прокурорын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Хүчиндэх” гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буюу шалтгаан нөхцлийг  Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллээр бүртгэгдсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан, шүүхэд шилжүүлсэн хэргүүдийг хамруулж, 2016, 2017 оны 10 дугаар сарын байдлаар судалжээ. Үүнд:

2016 он, 2017 оны 10 дугаар сарын байдлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагад 356 "Хүчиндэх гэмт” хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 2 дугаар хороонд 27 гомдол мэдээлэл буюу 7.5 хувийг, 5 дугаар хороонд 22 гомдол мэдээлэл буюу 6.1 хувийг, 11 дүгээр хороонд 25 гомдол мэдээлэл буюу 7.02 хувийг, 16 дугаар хороонд 21 гомдол мэдээлэл буюу 5.8 хувийг, 21 дүгээр хороонд 20 гомдол мэдээлэл буюу 5.6 хувийг, 23 дугаар хороонд 24 гомдол мэдээлэл буюу 6.7 хувийг тус тус эзэлж байгаа нь бусад хороодоос өндөр хувьтай байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн 70 гомдол, мэдээлэл буюу 35.3 хувь  нь 6, 7, 8 саруудад зуны амралт, зугаалгын улиралд үйлдэгджээ.  "Хүчиндэх” гэмт хэргийн шинжтэй 356 гомдол мэдээллийн 227 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн, 39 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, 56 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан, 31 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, 2 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. 2016 он, 2017 оны 10 дугаар сарын байдлаар нийт 89 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасанаас 22 нь гудамж талбайд, 13 нь автомашинд,  9 нь зочид буудалд, 30 нь гэр орондоо, 3 нь байрны орцонд, 3 нь албан байгууллагад, 4 нь амралтын газарт, 2 нь бусад газарт үйлдэгджээ. Хүчиндэх 89 хэрэгт 91 хүнийг хохирогчоор тогтоосоноос бага насны 14 хүүхэд, насанд хүрээгүй 15 хүүхэд, насанд хүрсэн 62 хүн байх ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсанаас 14 хохирогч нь гэр бүлийн болон хамаатан садныхаа хүмүүст хүчиндүүлсэн, 77 хохирогч нь хамааралгүй хүмүүст хүчиндүүлсэн дүн гарчээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан 89 хэрэгт 82 этгээдийг холбогдуулан шалгасанаас 14-20 насны 20 этгээд, 21-30 насны 30 этгээд, 31-40 насны 28 этгээд, 41-өөс дээш насны 4 этгээд байгаагаас 6 этгээд нь боловсролгүй, 8 этгээд нь бага боловсролтой, 22 этгээд нь бүрэн бус дунд боловсролтой, 34 этгээд нь бүрэн дунд боловсролтой, 3 этгээд нь тусгай дунд боловсролтой, 9 этгээд нь дээд боловсролтой байсан байна.   Хөдөлмөр эрхлэлтээр нь авч үзэхэд 56 этгээд нь ажилгүй, 15 этгээд нь хувийн хэвшилд ажилладаг, 3 этгээд нь төрийн албанд ажилладаг, 4 этгээд нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, 4 этгээд оюутнууд байгаагаас 7 нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байжээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 89 хэргээс 15 хэргийг хэрэгсэхгүй болгосон, 26 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, 5 хэргийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, 5 хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгасан, 33 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа, 5 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байна.

2016 он, 2017 оны 10 дугаар сарын байдлаар үйлдэгдсэн "Хүчиндэх” 26 гэмт хэргийг хянаад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 17 хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан байна. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-т заасан "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй" гэх үндэслэлээр 11 хэрэг, тус хуулийн 230.1.3-т заасан "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, энэ хуулийг ноцтой зөрчсөн" гэх үндэслэлээр 3 хэрэг тус тус мөрдөн байцаалтанд буцжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан "Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулах” гэсэн үндэслэлээр 1 хэрэг, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр 2 хэргийг тус тус нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан байна. Судалгааны дүнгээс үзэхэд "Хүчиндэх” гэмт хэргийн гаралт нэмэгдэж, бага насны болон насанд хүрээгүй хүүхдүүд  гэмт хэрэгт ихээр өртсөн, гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүд нь боловсролын төвшин бага, хөдөлмөр эрхэлдэггүй буюу ажилгүй этгээдүүд байна. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг 5 хоногт шалган шийдвэрлэх болсонтой холбогдуулан "Хүчиндэх” гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг дутуу шалган, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорын хяналтад ирүүлэх нь ихсэх хандлагатай байгаа ажээ.  Иймд тус прокурорын газраас судалгааны дүнг үндэслэн 2018 оны эхнээс насанд хүрээгүй болон бага насны хүүхдүүд, тэдгээрийн эцэг, эхчүүд, Ерөнхий боловсролын сургуулиудад "Хүчиндэх” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, чиглэлээр яриа таниулга хийх, Хүчиндэх” гэмт хэрэг хамгийн ихээр гарч буй хороонуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, прокурорын мэдэгдэл хүргүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаар төлөвлөсөн байна.

"ХҮНИЙГ АЛАХ” ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ, ШИЙДВЭРЛЭЛТ, ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ШАЛТГААН НӨХЦӨЛ

      Баянзүрх  дүүргийн Ерөнхий прокурор, хууль

цаазын итгэмжит зөвлөх                                  О.АЛТАНГЭРЭЛ   

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан "Хүнийг алах” гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг 2015, 2016, 2017 оны эхний 10 сарын байдлаар судаллаа.

Тус дүүргийн хэмжээнд 2015 онд нийт 35 гэмт хэрэг гарсан бол 2016 онд нийт 28 хэрэг, 2017 онд нийт 21 гэмт хэрэг үйлдэгдсэн байгаа нь 2016 онд 20 хувь, 2017 онд 40 хувь тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэрэг гарсан хороодоор авч үзвэл 10, 21, 22, 25, 26 дугаар хороодод тус бүр 1 хэрэг, 1, 3, 6, 12, 13, 17, 18 дугаар хороодод тус бүр 2 хэрэг, 5, 7, 24, 27  дугаар хороодод тус бүр 3 хэрэг, 2, 4, 8, 11, 16, 19, 28 дугаар хороодод тус бүр 4 хэрэг, 9, 20, 23 дугаар хороодод тус бүр 5 хэрэг, 14 дүгээр хороонд 8 хэрэг үйлдэгдсэн бол 8, 14, 16, 27, 28 дугаар хороодод 2015, 2016, 2017 онуудад жил дараалан гэмт хэрэг үйлдэгдсэн байхад 15 дугаар хороонд дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэгдээгүй байна.

2015, 2016, 2017 оны эхний 10 сарын байдлаар үйлдэгдсэн "Хүнийг алах” нийт 84 хэрэгт  134 хүнийг холбогдуулан шалгаснаас 84,5 хувь буюу 73 хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, одоогоор 50 хэрэгт нийт 55 хүнийг гэм буруутайд тооцож,  хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүхээс гэм буруутайд тооцсон нийт 55 хүний 12.7 хувь буюу 7 нь эмэгтэйчүүд байсан байна.

Ял шийтгүүлсэн хүмүүсийн насны байдлаар авч үзвэл 18-25 насны 21.8 буюу 12 хүн, 25-35 насны 43.6 хувь буюу 24 хүн, 35-45 насны 21.8 хувь буюу 12 хүн, 45-аас дээш насны 12.7 хувь буюу 7 хүн байгаа бол тэдгээрийн боловсролын байдлаар нь авч үзвэл боловсролгүй 1, бага боловсролтой 1, бүрэн бус дунд боловсролтой 19, бүрэн дунд боловсролтой 24, тусгай боловсролтой 3, дээд боловсролтой 7 хүн байгаагийн тодорхой эрхэлсэн ажилгүй 44 хүн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 6 хүн, төрийн байгууллагад 5 хүн гэмт хэрэг үйлдэх үедээ ажиллаж байсан байна. 

Түүнчлэн урьд шүүхээр ял шийтгэгдсэн байдлаар авч үзвэл урьд ял шийтгэгдэж байгаагүй 36 хүн, 1 удаа ял шийтгэгдсэн 9 хүн, 2 удаа ял шийтгэгдсэн 5 хүн, 3 удаа ял шийтгэгдсэн 3 хүн, 5 удаа ял шийтгэгдсэн 1 хүн, 7 удаа ял шийтгэгдсэн 1 хүн байгаа ба шүүхээс тэдгээрт ял шийтгэл оногдуулахдаа ялтай байдал дууссан эсэх, тэнсэн хянан харгалзсан хугацаандаа болон гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэрээс хамаарч Эрүүгийн хуульд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ялыг оногдуулсан байх ба бусдыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр алах гэмт хэрэг үйлдсэн бол 7 жил 6 сараас 12 жилийн хорих ял, хүндрүүлэх нөхцөл байдлаар хүнийг алсан бол 10 жилээс дээш 25 жил хүртэлх хугацаагаар хорих ял, мөн бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан 298.684.682 төгрөгийн хохирлоос 34.545.600 төгрөгийн хохирол төлөгдөж 264.139.082 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн ба сэжигтэн яллагдагч, хуулиар тэдний өмнөөс эд хөрөнгийн хариуцлага хүлээвэл зохих хүний эд хөрөнгийг битүүмжилсэн тохиолдол гаргаагүй байна.

 "Хүнийг алах” гэмт хэргийн гаралт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг судалж үзвэл 48.8 хувь 41 гэмт хэрэг нь ахуйн хүрээнд, 51.1 хувь буюу 43 гэмт хэрэг гудамж талбайд үйлдэгдсэн бол 50 гэмт хэрэг нь өдрийн цагаар, 34 хэрэг нь шөнийн цагаар үйлдэгдэж байгаагийн 54.7 хувь буюу 46 гэмт хэрэг нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу архидан согтуурах явцдаа, 9.5 хувь буюу 8 гэмт хэрэг нь өс хонзонгийн сэдэлтээр, 2.3 хувь буюу 2 гэмт хэрэг нь шунахайн зорилгоор, 28.5 хувь буюу 24 гэмт хэрэг нь тохиолдлын шинж чанартай үйлдэгдсэн байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь хэрэг бүрийн үйлдэгдсэн орчин, сэдэлт санаа зорилго зэргээрээ хоорондоо харилцан адилгүй ялгаатай байх боловч согтуурал, хардалт, үр хүүхэд, өндөр настан эх эцгээ асран хамгаалах, тэжээн тэтгэхээс төвөгшөөх, өмч хөрөнгөө булаалдах зэрэг нөхцөл байдал гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсноос гадна хохирогч холбогдогч талын харилцан тэрсэлдсэн хэрүүл маргаан, хувийн таарамжгүй харьцаатай байсан байдал ч нөлөөлж байсан нь судалгаагаар тогтоогдлоо.

Судалгааны дүнгээс үзэхэд хохирогч холбогдогч талуудын хувийн таарамжгүй харьцаа, тухайн тохиолдолд үүссэн хэрүүл маргаан,  яллагдагч нарын харгис хэрцгий зан авир зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэх нийтлэг шалтгаан болсноос гадна Төрийн захиргааны байгууллагын зүгээс харьяа нутаг дэвсгэрийнхээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиохгүй, хууль тогтоомжийг хэрхэн хангаж ажиллаж, амьдрах талаар  иргэдэд сурталчилгаа хийдэггүй, иргэд, олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллагын хүч оролцоог гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ашигладаггүй,  орхигдуулдаг, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг судалж хэрэгжүүлэх ажиллагааг эхлээгүй байгаатай ч холбоотой байна гэсэн дүгнэлтэд хүрч гэмт хэрэг он дараалан үйлдэгдсэн 5 хороодод мэдэгдэл бичиж, Засаг даргын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд танилцуулга хүргүүлсэн.

Төрийн захиргааны байгууллагаас 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг  олон нийтэд сурталчлах, хэрэгжилтийг нь хангаж ажиллах явдал төдийлөн үр дүнтэй биш, Үндсэн хуульд заасан "Хүний амьд явах, аюулгүй орчинд ажиллаж амьдрах” талаарх  эрхээ эдлэх боломжийг бүрэн бүрдүүлж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдож байна.

 

 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА