“ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛӨЛТ-2018” НЭГДСЭН АЯНЫГ ЭХЛҮҮЛЭВ

159 2018/01/19

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй хоригдлын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлэх, төлбөртэй хоригдлуудыг ажлын байраар хангах буюу хөдөлмөрт илүү хуваарилан хохирол нөхөн төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор "Хохирол нөхөн төлөлт-2018” нэгдсэн аяныг 2018 оны 01 дугаар сарын 15-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 11 сарын хугацаатай зохион явуулахаар боллоо. Уг ажлын хүрээнд Аймгийн ерөнхий прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр хамтарсан тушаал гарган ажлын хэсэг байгуулж, нэгдсэн аяны явц, үр дүн, илэрсэн зөрчил дутагдал, цаашид авах арга хэмжээний талаарх хамтарсан зөвлөгөөнийг сар бүр зохион байгуулж, дүнгийн талаар аймгийн ерөнхий прокурорт танилцуулж, идэвхи санаачлагатай ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулах, үр дүнгүй ажилласан алба хаагчид хариуцлага тооцож ажиллахаар шийдвэрлэжээ. 

ЯЛ БОЛОН

АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ЭТГЭЭДЭД ТАВИХ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГООР ХАМТАРСАН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАЖЭЭ

 

Ховд аймгийн Прокурорын газраас санаачлан Аймгийн ерөнхий прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулсан хамтарсан зөвлөгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ы өдөр зохион байгуулжээ. Хамтарсан зөвлөгөөнөөр хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг эрчимжүүлэх, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хууль журмын хүрээнд хэрэгжүүлэх, Улсын Ерөнхий прокурорын газраас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн 7/38 дугаартай мэдээллийн мөрөөр тодорхой арга хэмжээ авах зорилгоор "Нийгэмд тустай ажил-2018” нэгдсэн аяныг 2018 оны 01 дүгээр сарын 10-ний өдрөөс 2018 оны 3 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай зохион явуулж эхэлсэн байна.Түүнчлэнхорихоос өөр төрлийн ялын биелэлтийг эрчимжүүлэх, Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7/47 дугаартай мэдээллийн мөрөөр тодорхой арга хэмжээ авах, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд тавих хяналтын сайжруулах зорилгоор Аймгийн ерөнхий прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн даргын хамтарсан 11 заалт бүхий төлөвлөгөө гарган баталж, албадлагын арга хэмжээний биелэлтэнд онцгой анхаарч, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болжээ.

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА