УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ДУНД САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

1 676 2018/01/30

Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн маргааш буюу 01-р сарын 31 -ний өдөр эхэлнэ. Нэгдсэн сургалт,зөвлөгөөний хөтөлбөрт тусгагдсаны дагуу  өчигдөр прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөнд оролцогчдын бүртгэлийг явуулж, эрх зүйн мэдлэгийн сорилын шалгалт, прокурорын эрх эрх зүйн хэлбэрийн төсөл боловсруулах ур чадварыг  шалгах шалгалтуудыг аймаг, дүүрэг, сум дундын прокурорын газруудын Ерөнхий прокуроруудаас авсан юм. Үүний дараа Улсын Ерөнхий прокурорын Тамгын газар, Прокурорын байгууллагын биеийн тамир, спортын  зөвлөлөөс удирдах ажилтнуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг Улсын Ерөнхий прокурорын газрын спорт заланд зохион байгууллаа.  Тэмцээнийг Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн Хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар  нээн үг хэлж, төрийн дуулал эгшиглэснээр  эхлүүлсэн юм.   

Тэмцээнд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүд болон  21 аймаг, 8 дүүрэг, 8 сум дундын прокурорын газрын  Ерөнхий прокурорууд  6 багт хуваагдан оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, дараах багууд шалгарлаа.

I байранд  " Туул" баг буюу Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүдийн баг,

II байранд "Буянт" баг / багийн гишүүд: Баян-Өлгий, Увс,Завхан, Говь-Алтай,Ховд аймгийн Ерөнхий прокурорууд болон Ховд аймгийн  Булган, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурорууд /

III байранд "Орхон" баг / багийн гишүүд:Өмнөговь, Дундговь, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн Ерөнхий прокурорууд болон  Сэлэнгэ аймгийн  Мандал,Сайхан, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурорууд/ тус тус эзэллээ.

" Туул" баг буюу Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүдийн баг

 "Буянт" багийн гишүүд

"Орхон"  багийн гишүүд  

Тусгай байранд"Хэрлэн" баг / багийн гишүүд: Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Ерөнхий прокурорууд, Дорноговь аймгийн Замын -Үүд, Хэнтий аймгийн Бор-өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурорууд/ шалгарч,  "Биеийн тамир, спортын зөвлөл”-ийн шагналыг гардаж авав. 

"Хэрлэн" багийн гишүүд

Мөн энэхүү арга хэмжээний үеэр " Биеийн тамир, спортын зөвлөл”-өөс 2017 оны тэргүүний биеийн тамир, спортын салбар зөвлөлийг шалгаруулж, шагнал гардууллаа. Аймаг, Нийслэл, Дүүргийн  болон прокурорын байгууллагын хэмжээнд   зохион байгуулагдсан   спортын арга хэмжээнд баг бүрдүүлэн, амжилттай оролцож, байгууллага дотроо спортын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулсан, прокурор, ажилтны бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх өрөө,тасалгааг байгууллага дээрээ гаргаж, албан хаагчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулсан   Баянгол дүүрэг, Дорнод, Дундговь, Говьсүмбэр аймгийн прокурорын газрын биеийн тамир, спортын салбар зөвлөлүүд шалгарч дээрх шагналыг хүртлээ.

2017 ОНЫ АЖЛААРАА ШАЛГАРСАН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАР ЗӨВЛӨЛҮҮДИЙН ХИЙСЭН АЖЛААС:

       Баянгол дүүргийн прокурорын газар

1.Баянгол дүүргийн засаг даргын нэрэмжит төрийн байгууллагууд  дунд зохион байгуулагдсан  сагсан бөмбөг,теннисний тэмцээнд оролцон сагсан бөмбөгийн төрөлд  эмэгтэй баг нь мөнгө, эрэгтэй баг нь хүрэл медаль хүртэж, хяналтын прокурор Г.Хатанцэцэг шилдэг тамирчнаар шалгарсан.

2.2017 оны 5 дугаар сард Монголын хуульчдын өдрийг тохиолдуулан  зохион байгуулсан Хуулийн төв байгууллагуудын Хөл бөмбөгийн " ХУУЛЬЧДЫН ЦОМ-2017” анхдугаар тэмцээнд 2 тамирчин оролцож багаараа 4 дүгээр байр эзэлсэн. 

3.Тус дүүргийн прокурорын газраас санаачлан”МАМБА””  нэртэй баг байгуулан "спрайт хөгжлийн лиг” сагсан бөмбөгийн тэмцээнд оролцжээ.

4.Мөн прокурорын байгууллагын хөл бөмбөгөөр хичээллэх сонирхолтой залуучуудыг нэгтгэн15 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн хичээллэж байна..

5."УЕПГ-ын биеийн тамир, спортын зөвлөл” цахим хуудсыг нээн ажиллуулж байна..

6. Дүүргийн прокурор, ажилтнуудын дунд шатар, ширээний теннис,бильярд, боулинг, дартс, гар болон сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан.

6.Прокурорын байгууллагын спортын бага  наадамд идэвхтэй оролцож, багаараа 4 дүгээр байр эзэлжээ.

     Дорнод аймгийн прокурорын газар

1.Тус прокурорын газрын туслах ажилтан  Б. Саруул- ирээдүй сагсан бөмбөгийн  спортын 2 дугаар зэрэг авчээ. 

2.Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 3 дугаар застав болон Баянтүмэн сумын 2 дугаар багийн иргэдтэй хамтран "Хөдөлгөөн, эрүүл мэнд” сэдэвт "Цас мөсний баяр”-ыг зохион байгуулж, арга хэмжээний үеээр нутгийн иргэдэд шинээр батлагдсан хууль тогтоомжуудын талаар сургалт явуулжээ

3. Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 3 дугаар заставийн албан хаагчид  прокурор ажилтануудад галт зэвсэгтэй хэрхэн харьцах талаар онолын сургалт зохион байгуулжээ.

4.Прокурорын албаны өдрийг тохиолдуулан аймгийн хуулийн байгууллагуудын  ажилчдын дунд, шатар, шагайн харвааны  тэмцээн зохион байгуулсан.

5. "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлье" сэдэвт” явган аялалд аймгийн төрийн байгууллагын албан хаагчдыг хамруулан, 8 төрлийн уриалга гарган, жагсаж, Чойбалсан төвөөр 10 километр аялсан байна.

6. Аймгийн төв талбайгаас Ялалтын хөшөө, Өүлэн эхийн хөшөө хүртэл 24 км-ийн дугуйн аялал зохион байгуулсан.

7.Прокурорын байгууллагын прокурор, ажилтнуудын  дунд шатар, ширээний теннис, Дартс, бильярдын тэмцээн зохион байгуулсан.

                                                                   Дундговь аймгийн прокурорын газар

1.2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Луус сумын төвд байрлах мөсөн тойруулгад "Цэвэр-агаар 2017” мөсний баяр, мөсний шагайн харваа, мөсөн дээрх хөгжөөнт буухиа уралдаант тэмцээнийг зохион байгуулсан.

2.2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгууллагын аварга шалгаруулах "Сагсан бөмбөгийн тэмцээн"-ийг эрэгтэй, эмэгтэй холимог багийн төрлөөр зохион явуулсан.

3.2017 оны 04, 09 дүгээр саруудад прокурорын газрын байрлах байрнаас тус байгууллагын зуслангийн байр хүртэлх 2 км, 5км газарт явган аяллыг зохион байгуулсан ба уг арга хэмжээнд нийт 16 прокурор, ажилтан хамрагдсан.

4.2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгууллагын аварга шалгаруулах "Гар бөмбөг”-ийн тэмцээнийг гэр бүлийн идэвхтэй хөгжөөн дэмжигчдийн хамтаар  эрэгтэй,эмэгтэй холимог багийн төрлөөр зохион явуулсан.

5.Прокурор, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хараа зүйн мэдрэмжийг сайжруулах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор "Дартс” болон "Ширээний теннис”-ний тэмцээнийг зохион явуулсан.

6.2017 оны 8 дугаар сард Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газар болох "Ёлын ам”, "Хонгорын элс”, "Динозаврын парк” зэрэг газраар хамт олноороо аялах ажлыг зохион байгуулж, аяллын үеэр хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулсан.

7.2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгууллагын нийт прокурор ажилтнуудын дунд Монголын уламжлалт тэмцээн уралдаанаас суралцах, хараа зүйн мэдрэмжийг сайжруулах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор "Шагайн харваа” тэмцээнийг зохион байгуулсан.

8.2017 онд спортын тэмцээн уралдааны шагнал урамшуулал болон зохион байгуулалтын арга хэмжээнд  байгууллагын хуримтлалаас  600.000 төгрөг зарцуулсан байна.

9.2017 оны 3 дугаар сард аймгийн цэргийн штаб, 2017 оны 11 дүгээр сард Дундговь аймаг дахь цагдаагийн газраас хууль хяналтын байгууллагуудын дунд зохион байгуулсан Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Ширээний теннис, Снүкер бильярдын аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа оролцуулж, ширээний теннис төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. 

10.Байгууллагын суурийн давхарт байрлах чийрэгжүүлэлтийн танхимыг өөрсдийн дотоод нөөц бололцоогоор бүрэн засварлаж, автомат гүйлтийн зам, механик гүйлтийн зам, хэвлийн булчинг хөгжүүлэх төхөөрөмжүүд, олон үйлдэлт фитнес төхөөрөмж, фитнес дугуй,  ширээний теннисний иж бүрэн тоноглол, дартс, шатрын иж бүрдэл зэрэг техник хэрэгслээр тохижуулсан.

   Говьсүмбэр аймгийн прокурорын газар

1.Ширээний теннисний "Сансар хайрхан клуб”  болон аймгийн ”Усан спорт”-ын  сургалтын төвтэй гэрээ байгуулан хөнгөлттөй үнээр прокурор, ажилтнууд, тэдгээрийн үр хүүхдийг хамруулан сургаж байна.

2.Аймгийн засаг даргын тамгын газрын болон цэргийн хэлтсээс зохион байгуулсан спортын олон төрөлт тэмцээнд байгууллага, хамт олноороо  оролцож шагналт байранд орсон.

3.Биеийн тамир, спортын салбар зөвлөлөөс санаачлан хуулийн байгууллагуудын дунд "Спортын бага наадам”-ыг 2 дахь жилдээ 6 төрлөөр зохион байгуулжээ.

4.Аймгийн прокурорын Ерөнхий прокурорын орлогч Б.Мөнхдөл 2017 онд теннисний спортын 3, сагсан бөмбөгийн 1 дүгээр зэрэг, цол авсан.

5.”Сүмбэр– Хүрийн ногоо” явган аялал зохион байгуулж, аяллын явцад  уулын оргил булаацалдах болон   хөгжилтэй  тоглоом тоглох зэргээр  нэг өдөр аялсан,

6.  Прокурор, ажилтнуудын дунд  ширээний теннис, даам, снукер бильярд, сагсан бөмбөгийн  тэмцээнийг зохион байгуулсан байна. 

 

 

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА