УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТАН Ц.ГАНТУЛГАБАТЫН БИЧИЖ, ЭМХЭТГЭСЭН "ХУУЛЬЧИЛСАН НЭР ТОМЬЁОНЫ ТОЛЬ" НЭРТЭЙ НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

7 421 2018/02/05

"Прокурорын байгууллагын туслах ажилтан ном эмхэтгэн, гаргаж гэнэ" гэхэд үнэндээ  шинэ соргог сонсогдож байлаа. Ном бичиж, эмхтгэж, хэвлэн гаргасан туслах ажилтан байтугай прокурор хэд билээ. Бид чинь урьдах хэдэн хавтас хэргээсээ илүү гарч,  өөр зүйлд зорьж,  хийж, бүтээж   тэр бүр чаддаг билүү. Гэтэл бидний халааг авах ирээдүй хойч маань биднээс илүү тэмүүлэлтэй, зорилготой байгааг хараад бахархаж байна.  Мэдээж анхны ном, алдаа, оноо, анхаарах зүйл байгаа л байх. Гэхдээ, хуульч бидний хэрэглэдэг хатуу ширүүн, иргэдэд ойлгомжгүй хуулийн үг хэллэг, нэр нэршлийг ойлгомжтой байдлаар тайлбарласаныг нэг ном болгон эмхэтгэсэн  нь хуульч, хуулийн сургуулийн оюутан  гэлтгүй иргэн хүнд ч хэрэгтэй зүйл болжээ гэж бодогдлоо. Ц.Гантулгабат нь туслах ажилтнаар 4 дэх жилдээ үүнээс  Улсын Ерөнхий прокурорын орлогчын туслах ажилтнаар 3 дахь жилдээ ажиллаж байгаа, 2017 оны Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газар, Сургалт, судалгааны төв хамтран прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтны дунд  зарласан эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны "Тэргүүн байр"-т  шалгарч байсан, манай тэргүүний ажилтнуудын нэг билээ. Ингээд Ц.Гантулгабаттай ярилцсан ярилцлагыг хүргэе.
-Юуны өмнө баяр хүргэе.  Энэ номыг бичих санаа хэрхэн төрсөн бэ?
-Өнөөдөр Монгол Улсад 400 гаруй хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд тэдгээр хуулиуд нь хэрэглэгдэх нэр томьёо бүрээ тайлбарласан байдаг. Тэгэхээр хуульч, иргэн хэнд ч гэсэн  эдгээр олон хуулиудын нэр томьёог эмхтгэсэн нэг ширээний ном байвал зүгээр гэж бодсоны үндсэн дээр л Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоос 2500 шахуу нэр томьёоны тайлбарыг эмхтгэхийг хичээсэн. 
-Эдгээр олон нэр томьёог эмхэтгэж, бичхэд   хүндрэл гарч байв уу?
-Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудаас шууд хуульчилсан нэр томьёог эмхтгэх явцад зарим тохиолдолд иш татагдсан нэр томьёонуудад техникийн алдаа гарч андуурагдсан, буруу хуулийн зүйл заалт иш татагдсан тохиолдол цөөнгүй гарч байсан. Мөн хүчингүй болсон хуулийн зүйл заалтыг иш татах, нэр ижил нэр томьёог өөр өөрөөр тайлбарлах ч тохиолдол гарч байсан. Тэр бүрт нь хууль тогтоогч аль хуулийн зүйл заалтыг иш татах гэж зорьсон эрж хайх, нийцүүлэхэд чамгүй хугацаа шаардаж байсан. Энэ бүх тохиолдолд Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат багшаасаа зөвлөгөө, туслалцаа  авч,  энэ ажлын ард гарсан даа.
 
 
-Өмнө нь энэ төрлийн ном манайд хэвлэгдэн гарч байсан уу?
-Мэдээж хууль зүйн нэр томьёоны толь, эмхтгэл нэлээдгүй бий. Содовсүрэнгийн Нарангэрэл багшийн Эх толь бичгээс эхлээд онол, арга зүй талаас нь тайлбарласан чамгүй олон толь бичиг байдаг. Харин яг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад шууд нэр заан тайлбарласан буюу хуульчилсан нэр томьёонуудыг эмхтгэсэн ийм төрлийн толь бичиг байхгүй байх гэж бодож байна.

- Энэ номны ач холбогдлыг юу гэж дүгнэж байгаа вэ?

-Хуульч, эрх зүйч, хуулийн салбарынхан маш их цаг хугацааг хууль хэрэглэх, тайлбарлахад зарцуулдаг. Хууль маань өөрөө нэр томьёо, түүнийг хэрхэн хэрэглэх л асуудал байдаг. Нэг нэр томьёоны тайлбарыг харахын тулд аль хуулийн, аль хэсэгт байгааг эрж хайх шаардлага урган гардаг. Нэгэнтээ хуульчлагдсан нэр томьёонуудыг нэгтгэснээр хуульч, эрх зүйч хэн бүхний цаг хугацааг хэмнэх, ашиглахад илүү амар хялбар байх болов уу гэж найдаж байна. Мөн хуулийн салбарынхан ч гэлтгүй иргэн хүний гар дээр байхад ч тэдэнд хууль, эрх зүйн мэдлэг, ойлголтыг багагүй олгох ач холбогдолтой гэж харж байгаа. Энд зөвхөн хуульчилсан нэр томьёог нэгтгэсэн ч тухайн зүйл заалтад иш татагдсан өөр хуулийн зүйл заалтыг нэр томьёоны тайлбарт нь шигтгэж ашиглахад илүү хялбар байх тал дээр анхаарсан.
- Гэмт хэргийн цагаан номыг бичихэд бас оролцсон байгаа. Ямар үүрэг рольтой оролцсон бэ? Энэ ном хэрхэн бүтсэн талаар бас дурдвал?
-"Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2016” бол Монгол Улс дахь гэмт хэргийн байдал, шалтгаан, нөхцөл, нөлөөлж буй хүчин зүйл, нуугдмал гэмт явдал, тэдгээрийн цаашдын чиг хандлагыг нийгэм, цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулан шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, тэмцэх арга замыг тодорхойлон төр засаг, хууль сахиулах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд санал, зөвлөмж болгох зорилготой гэмт хэргийн нөхцөл байдалд иж бүрэн анализ хийсэн үндэсний суурь судалгааны тайлан юм. Энэхүү "Гэмт хэргийн цагаан ном” нь цагдаагийн байгууллагын гэмт хэргийн статистикийн мэдээллээс илүү хууль сахиулах, шүүх эрх мэдлийн өргөн хүрээг хамарсан, улсын хэмжээний гэмт хэргийн нөхцөл байдал, шалтгаан, нөхцөлийг салбарын эрдэмтэн, судлаачдын багаас онол, арга зүйн талаас судалсан судалгааны бүтээл болсон. Эл бүтээлд миний бие судалгааны багийн гишүүн, судлаачийн зүгээс хамтран оролцсон.
-Ц.Гантулгабат маань прокурорын байгууллагад хэзээ орсон бэ
-Би 2009-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг "эрх зүйч" мэргэжлээр, 2015-2016 онд Удирдлагын академийг "Төрийн удирдлагын менежер"ээр тус тус төгссөн.  Анх 2012 онд оюутан байхдаа үйлдвэрлэлийн дадлагаа Тээврийн прокурорын газарт хийсэн тэр цагаас хойш прокурорын байгууллагатай холбогдсон. 2013 онд сургуулиа төгсөөд 2014 онд Тээврийн прокурорын туслахаар ажилд орсноос хойш 4 жил прокурорын байгууллагад ажилласан байна. Одоо Улсын Ерөнхий прокурорын орлогчийн туслахаар 3 дахь жилдээ ажиллаж байна.
-Цаашид ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Дахин ном, эмхтгэл гаргах уу?
-Хуульч хүн бол цаг ямагт хөгжиж байх ёстой санагддаг. Тэр ч утгаараа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өөрийнхөө нөөц бололцоо, хэр хэмжээгээрээ оролцохыг хичээдэг. Ахиж ном, сэтгүүл гаргах талаараа сайн мэдэхгүй байна. Гэхдээ ном бичих хэмжээний мэдлэг, чадвар бүрэлдвэл тэр цагт нь бичих байх гэж найдаж байна.

- Прокурорын байгууллагын туслах ажилтныг ямар байгаасай гэж боддог бэ?
-Туслах ажилтнуудын өнөөгийн төвшинг би аль ч талаас нь харсан шүүмжлэлтэй ханддаггүй учраас ийм, тийм байгаасай гэсэн бодол байдаггүй. Маш их ажлын дунд, цаг наргүй, зав чөлөөгүй, ачаалал ихтэй ажилладаг. Ялангуяа нэгж газруудын туслах ажилтнууд.  Харин бид туслах ажилтан ийм, тийм  байгаасай гэж хувь хүн дээр нь төвлөрч бодохоос илүүтэйгээр тогтолцоо тал дээр анхаарах ёстой юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагын туслах ажилтнуудыг идэвхжүүлэх, хөгжүүлэх, өнөөгийн төвшнээс илүү сайн төвшинд хүргэхийн тулд тэдгээрийн хэм хэмжээний хайрцаг буюу тогтолцоо маань өөрөө тодорхой байх ёстой. Хэн илүү идэвхтэй, хэн илүү чадамжтай, хэн илүү сэтгэлтэй, хэн илүү хөдөлмөрч байна тэрийг дагаж илүү их боломж нээгддэг, илүү их амжилтанд хүрдэг, өөрөөр хэлбэл туслах ажилтнуудыг эрэмбэлсэн чансааны тогтолцоо прокурорын байгууллага ч гэлтгүй төрийн байгууллагад зайлшгүй нэвтрэх ёстой гэж би хардаг. Яг л тамирчид чансаагаараа эрэмбэлэгдэж олимпд оролцох эрхээ авдаг шиг. Бид төрийн албаны мерит тогтолцоо гэж ярьдаг. Прокурорын байгууллагын 200 шахам туслах ажилтнуудыг нэгдсэн эрэмбэ жагсаалттай, хүн тус бүрийг өөрийн үнэлэмжтэй болгох ёстой гэж хувьдаа бодож байна. Тэгэж чадаж гэмээнэ туслах ажилтнууд өөрийнхөө эрэмбийг дээшлүүлэхийн тулд зүтгэлээ илүү сайжруулах байх гэж боддог.
- Өөр нэмж хэлэх зүйл байна уу?
-Эл толийг гаргах санааг минь дэмжиж, бүх талын туслалцаа, чиг баримжаа харамгүй өгч байсан Г.Эрдэнэбат багшдаа болон Монголын Криминологичдын холбоонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хуульчилсан нэр томьёонуудыг нэгтгэсэн явдал нь та бүхний цаг хугацааг хэмнэж, өчүүхэн ч атугай ашиг тусаа өгсөн "ширээний” толь болно гэдэгт итгэж байна.

Ярилцсан Ц.Өлзийжаргал

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА