Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Мэндчилгээ

Прокурорын байгууллага нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг ханган төрийн өмнөөс хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 онд санаачилсан "Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох, прокурорын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, удирдамжийн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, үр дүнг тооцох, хяналтын ажлын арга хэлбэрийг сайжруулж, прокурор, ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэднийг сургах, прокурорын бие даасан хараат бус байдлыг хангах, ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдэхэд та бид хамтран ажиллах болно.

Прокурорын байгууллагын хөгжил дэвшлийн төлөө хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ чин шударгаар биелүүлэхийн төлөө мэдлэг, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, тэдний үйлсийг залгамжлан ажиллаж байгаа прокурор, ажилтнууддаа болон тэдний гэр бүлийнхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,
ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ 
М.ЭНХ-АМГАЛАН

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
149
Өчигдөр
208
7 хоногт
2531
Сүүлийн сард
10418
Сүүлийн жилд
112348
Нийт хандалт
113100