Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл Шилэн данс Холбоо барих
Мэргэжлийн зөвлөл

                                                     Монгол Улсын Ерөнхийлөгчийн

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн

11 дүгээр зарлигийн нэгдүгээр хавсралт

ПРОКУРОРЫН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь прокурорын хараат бус байдал, нэр хүндийг хамгаалах, үйл ажиллагаанд нь баримтлах прокурорын мэргэжлийн дүрмийн хэм хэмжээг тогтооход оршино.

1.2. Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын тухай хууль, холбогдох бусад хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм нь энэ дүрмийн эрх зүйн үндэс байна.

1.3. Прокурорын мэргэжпийн үйл ажиллагаатай холбоотой харилцаанд энэ дүрэм үйлчилнэ,

Хоёр. Прокурорын мэргэжлийн үйл ажиллагаа

2.1. Прокурор нь хуулиар хүлээсэн үүргээ мэргэжлийн түвшинд хараат бус, шударгаар гүйцэтгэхийн тулд хууль зүйн өндөр мэдлэг, ур чадвартай байна.

2.2. “Прокурорын мэргэжпийн үйл ажиллагаа” гэдгийг прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүхэд төрийг төлөөлөх чиг үүргийг тодорхойлсон хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актыг хэрэгжүүлж буйг ойлгоно.

2.3. Энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн дараах үйлдэл, эс үйлдлийг прокурорын мэргэжпийн үйл ажиллагааны алдаа гэж ойлгоно:

2.3.1. илтэд гэмт хэргийн шинжгүй, урьд нь шалгаж шийдвэрлэсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүчин төгөлдөр шийдвэртэй гэдгийг мэдсээр байж гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг дахин шалгуулж шийдвэрлэсэн;

2.3.2. илтэд үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан;

2.3.3. гэмт хэргийн шинжтэй, эсхүл илтэд зөрчил үйлдсэн байхад зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаагаагүй;

2.3.4. Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйгээс прокурорын шийдвэр удаа дараа хүчингүй болсон;

2.3.5. Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичээгүй;

2.3.6. улсын яллагч үндэслэлгүй яллахаас татгалзсан;

2.3.7. шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой үндэслэлгүй дүгнэлтийг шүүхэд хүргүүлснээс шүүх хэрэгсэхгүй болгосон.

2.4. Прокурор нь хяналтын ажпын алдаа гаргасан үндэслэлээр тухайн жилд 3 буюу түүнээс дээш удаа сахилгын арга хэмжээ авагдсан нь түүнийг Мэргэжлийн зөвлөлд шилжүүлэх үндэслэл болно.

2.5. Прокурорын шийдвэрийг дээд шатны прокурор хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзвэл тухайн прокурор Мэргэжлийн зөвлөлд хүсэлт гаргаж болно.

Гурав. Бусад

3.1. Прокурор мэргэжпийн дүрэм зөрчсөн эсэхийг Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу шалгаж шийдвэрлэнэ.

----- о0о -----

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн

11 дүгээр зарлигийн хоёрдугаар хавсралт

 

ПРОКУРОРЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Прокурорын мэргэжлийн зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/нь үйл ажиллагаандаа шударга ёс, хууль дээдлэх зарчмыг сахиж, Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэ журам болон тэдгээрт нийцүүлэн гаргасан Улсын ерөнхий прокурорын тушаал, түүгээр баталсан журам, зааврыг баримтална.

1.2. Энэхүү журам нь зөвлөлийн чиг үүрэг, бүтэц, зөвлөлийн хуралдааны дэг, хүсэлтийг шалгах, шийдвэр гаргахтай холбоотой харилцааг зохицуулна.

Хоёр. Зөвлөлийн чиг үүрэг

2.1. Зөвлөл нь прокурорын мэргэжпийн үйл ажиллагаатай холбоотой дараах хүсэлтийг үндэслэн шалгах, дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1.1. прокурор мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гаргасан эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Дээд шатны прокуророос ирүүлсэн хүсэлт;

2.1.2. хяналтын ажпын алдаа гаргасан үндэслэлээр жилд 3 буюу түүнээс дээш удаа сахилгын арга хэмжээ авагдсан прокурорыг тухайн албан тушаалд, эсхүл прокурорын үүрэгт ажилд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Дээд шатны прокуророос ирүүлсэн хүсэлт;

2.1.3. өөрийн гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, тухайн шийдвэрийн талаар Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн прокурорын хүсэлт.

2.2. Зөвлөлийн гишүүн дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

2.2.1. хүсэлтийн дагуу шалгах ажиллагаа явуулах;

2.2.2. холбогдох этгээдээс тайлбар, тодорхойлолт авах, шаардлагатай баримтуудыг шаардан гаргуулах, хэрэг, материалтай танилцах, хянах;

2.2.3. зөвлөлийн чиг үүрэгт хамааралгүй бол хүсэлтийг харъяаллын дагуу шилжүүлэх, хүлээн авахаас татгалзах;

2.2.4. зөвлөлийн хуралдаанд дүгнэлт гаргах асуудлаар саналын эрхтэй оролцох;

2.2.5. үүрэгт ажилтай нь холбогдуулж өөрт нь илэрхий болсон, эсхүл итгэмжлэн мэдэгдсэн нууцыг чанд хадгалах.

2.3. Зөвлөлийн дарга нь гишүүний эрхээс гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

2.3.1.     зөвлөлийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын хувьд удирдан чиглүүлэх, үйл ажиллагааг нь хянах;

2.3.2. шалгалт хийх бүрэлдэхүүнийг зөвлөлийн гишүүдээс томилох;

2.3.3. зөвлөлийн хуралдааны товыгзарлах, хуралдааныг удирдах;

2.3.4. шалгалтын явц байдал, холбогдох материалтай танилцаж, нэмэлт үүрэг чиглэл өгөх.

Гурав.Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн

3.1. Зөвлөл нь дарга, 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн дарга, гишүүдийг 3 жилийн хугацаатай Улсын ерөнхий прокурор томилно.

3.2. Зөвлөл нь дадлага туршлага, ур чадвартай, мэргэжил, ёс зүйн зөрчилгүй прокуроруудаас бүрдэнэ.

3.3. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь прокурор байх бөгөөд түүнийгУлсын ерөнхий прокурор томилно.

3.4. Нарийн бичгийн дарга дараах үүргийг гүйцэтгэнэ:

3.4.1. энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан хүсэлтийг хүлээн авч бүртгэн, зөвлөлийн даргад танилцуулж шийдвэрлүүлэх;

3.4.2. хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах;

3.4.3. шалгалттай холбогдуулан зөвлөлийн дарга, гишүүдээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх;

3.4.4. хуралдааны тэмдэглэлийг хөтөлж, холбогдох материалыг архивлах;

3.4.5.     зөвлөлийн хуралдааны шийдвэрийн талаар мэдэгдэх.

Дөрөв.Прокурорын мэргэжлийн үйл ажиллагааг шалгах

4.1. Прокурорын мэргэжлийн үйл ажиллагааг энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан хүсэлтийг үндэслэн шалгана.

4.2. Зөвлөлийн нарийн бичгийн дарга хүсэлтийг хүлээн авч, зөвлөлийн даргад танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл зөвлөлийн дарга нэмэлт материал шаардан гаргуулж болно.

4.3. Зөвлөлийн дарга хүсэлтийг шалгуулахаар зөвлөлийн гишүүнд даруй шилжүүлнэ.

4.4. Энэ журмын 2.1.3 дахь хэсэгт заасан асуудлыг шалгуулахаар зөвлөлийн 3-аас доошгүй гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг томилно. Шаардлагатай бол энэ журмын 2.1.3 дахь хэсэгт зааснаас бусад хүсэлтийг ажпын хэсэг томилж шалгуулж болно.

4.5. Зөвлөлийн гишүүн нь хүсэлтийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор шийдвэрлэнэ.

4.6. Хүсэлтийг шийдвэрлэхдээ хэрэг, материалыг татаж хянах, хуулбар хийх, тайлбар, тодорхойлолт авах, шаардлагатай бол шалгалтын материалыг танилцуулах зэрэг ажиллагааг зөвлөлийн гишүүн явуулж болно.

4.7. Энэ журмын 2.1.2 дахь хэсэгт заасан хүсэлтийг шалгахдаа энэ зүйлд зааснаас гадна тухайн прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх ажлыг дараах 4 чиглэлээр явуулна:

4.7.1. эрх зүйн мэдлэгийн түвшинг тогтоох зорилгоор урьдчилан бэлтгэсэн сонжуураар шалгалт авч, дүгнэх;

4.7.2. мэргэжпийн үйл ажиллагаатай нь холбоотой дасгал ажиллуулж сэтгэн бодох чадварыг нь тогтоож, үнэлгээ өгөх;

4.7.3. ажил хэргийн чадвар тогтоох зорилгоор ярилцлага хийж, үнэлгээ өгөх;

4.7.4. хяналтын ажпын чанар, үр дүнгийн талаар судалгаа авч, үүрэгт ажилтай нь танилцаж үнэлгээ, дүгнэлт өгөх.

4.8. Энэ журмын 4.7 дахь хэсэгт зааснаар прокурорын албан тушаалд тэнцэх эсэхийг шалгаж, дүгнэх ажиллагааг Улсын ерөнхий прокурорын тушаалаар баталсан журмаар зохицуулна.

4.9. Зөвлөлийн гишүүн нь энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан хүсэлтийн дагуу шалгах ажиллагаа явуулж дуусмагц, шалгалтын дүнгийн талаар зөвлөлийн даргад танилцуулж, хуралдаанаар хэлэлцүүлнэ.

4.10. Зөвлөлийн дарга шалгалтын дүнтэй танилцсан даруй хуралдааны товыг зарлана.

Тав. Зөвлөлийн хуралдаан, шийдвэр

5.1. Зөвлөл нь үйл ажиллагаагаа хараат бусаар, бие даан явуулна.

5.2. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

5.3. Зөвлөлийн хуралдаан нийт гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор ирц бүрдсэнд тооцно.

5.4. Хуралдааныг зөвлөлийн дарга удирдан явуулах ба түүний эзгүйд түүнээс эрх олгосон гишүүн даргална.

5.5. Прокурорын мэргэжлийн үйл ажиллагааг шалгасан гишүүн, эсхүл ажпын хэсэг томилогдсон бол ажпын хэсгийн ахлагч холбогдох танилцуулга, судалгааг зөвлөлийн хуралдаан эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нарийн бичгийн даргад ирүүлсэн байна.

5.6. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь материалыг гишүүдэд урьдчилан тараана.

5.7. Зөвлөлийн хуралдаанд прокурорын мэргэжлийн үйл ажиллагааг шалгасан гишүүн, эсхүл ажлын хэсэг томилогдсон бол ажпын хэсгийн ахлагч шалгалтын дүнгийн талаар танилцуулж, гишүүд шалгалтын бүрэлдэхүүнээс асуулт асууж, хариулт авах, шалгалттай холбоотой баримт, материалтай танилцах, хэрэв прокурор хуралдаанд биечлэн оролцож байгаа бол түүнээс асуулт асуух, тайлбар авах, санал бодлыг нь сонсох зэргээр хуралдааныг явуулна.

5.8. Прокурор нь зөвлөлийн хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан тохиолдолд түүнд хурлын товыг мэдэгдэж, бичгээр баримтжуулах ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй бол түүнийг байлцуулахгүйгээр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

5.9. Гүйцэтгэсэн ажпынхаа дүнг Мэргэжлийн зөвлөлийн гишүүн зөвлөлийн өмнө хариуцах ба хэрэв шалгалт бодитой биш хийгдсэн, эсхүл зөрүүтэй байдал илэрвэл шаардлагатай хэрэг материал, холбогдох баримт бичиг, мэдээ, тайланг хуралдааны явцад нарийвчлан шалгаж болно.

5.10. Зөвлөлийн хуралдаанаас гарах шийдвэр нь дүгнэлт хэлбэртэй байна.

5.11. Хуралдаанд оролцсон гишүүн бүр дүгнэлт гаргах асуудлаар саналын нэг эрхтэй байна. Зөвлөлийн дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргах бөгөөд санал тэнцсэн тохиолдолд зөвлөлийн даргын саналаар шийдвэрлэнэ.Зөвлөлийн дарга саналыг илээр, эсхүл нууцаар хураалгана.

5.12. Санал хураалтад зөвлөлийн нарийн бичгийн дарга оролцохгүй ба санал хураалтын дүнг хуралдааны тэмдэглэлд тусгана. Хуралдааны тэмдэглэлд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарна.

5.13. Зөвлөлийн хуралдаанаас дараах дүгнэлтийн аль нэгийг гаргана:

5.13.1. прокурор нь мэргэжпийн үйл ажиллагааны алдаа гаргасан эсэх тухай дүгнэлт;

5.13.2. прокурор нь тухайн албан тушаалд, эсхүл прокурорын үүрэгт ажилд тэнцэх эсэх тухай дүгнэлт;

5.13.3. прокурорын шийдвэр үндэслэлтэй эсэх талаарх дүгнэлт.

5.14. Мэргэжпийн зөвлөлийн дүгнэлтийг Улсын ерөнхий прокурорт даруй танилцуулна.

5.15. Тухайн хуралдаанаар шийдвэр гаргах боломжгүй тохиолдолд 10 хүртэл хоногоор хугацаа тогтоож, нэмэлт материал цуглуулах үүргийг зөвлөлийн гишүүн, эсхүл ажлын хэсэгт даалгана.

5.16. Хэлэлцэж буй асуудал нь прокурорын мэргэжпийн зөвлөлийн чиг үүрэгт хамааралгүй бол харьяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлж болно.

5.17. Прокурор мэргэжлийн уйл ажиллагааны алдаа гаргасан, тухайн албан тушаалд, эсхүл прокурорын үүрэгт ажилд тэнцэхгүй, шийдвэр нь үндэслэлгүй гэж Мэргэжпийн зөвлөл дүгнэлт гаргасан нь прокурорт хариуцлага хүлээлгэх, ажпаас чөлөөлөх үндэслэл болно.

5.18. Зөвлөлийн хуралдаанаас тухайн прокурорын гаргасан шийдвэрийг "үндэслэлтэй" гэж дүгнэлт гаргавал дээд шатны прокурорын шийдвэрийг хүчингүй болгуулах, эсхүл тухайн прокурорт уг асуудалтай холбоотойгоор оногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорт дүгнэлтийг хүргүүлнэ.

5.19.Зөвлөл нь хууль, энэ журам зөрчиж дүгнэлт гаргасан,эсхүл шинэ нөхцөл байдал илэрсэн бол зөвлөлийн дарга асуудлыг өөр бүрэлдэхүүнээр шалгуулж, зөвлөлийн хуралдааныг дахин нэг удаа хуралдуулах шийдвэр гаргаж болно. Энэ тохиолдолд хуралдаанд зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь оролцож, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.5.20. Энэ журмын 5.19 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөвлөлийн дүгнэлт эцсийн байна.

Зургаа. Бусад

6.1. Зөвлөлийн хуралдаанд оролцсон байдлыг харгалзан зөвлөлийн гишүүдэд Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр мөнгөн урамшуулал олгож болно.

6.2. Зөвлөл нь Улсын ерөнхий прокурорын газрын тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэнэ.

6.3. Зөвлөлийн бичиг хэрэг, техникийн бусад үйлчилгээг Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газар хариуцна.

6.4. Зөвлөлийн шийдвэрийг прокурорын байгууллагаас хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах журамд заасны дагуу нийтэд мэдээлж болно.

6.5. Зөвлөл нь энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан хүсэлт, түүний шийдвэрлэлтийн талаар жилд 1-ээс доошгүй удаа мэдээлнэ.

----- о0о -----

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
356
Өчигдөр
1041
7 хоногт
7318
Сүүлийн сард
45168
Сүүлийн жилд
56812
Нийт хандалт
56812