Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Танилцуулга

Монголын Прокуроруудын Үндэсний  Холбоо нь 1994 онд прокуроруудын санаачлагаар үүсгэн байгуулагдаж, 469 гишүүнтэй, орон нутагт салбар зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн байна.

Тус холбоо нь 1996 онд Олон Улсын Прокуроруудын холбоонд гишүүнээр нэгдэн орж, дэлхийн болон бүс нутгийн шинжтэй олон улсын хурал семинарт жил бүр өөрийн төлөөллийг оролцуулж ирсэн бөгөөд 2011 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад  зохион байгуулагдсан Олон Улсын прокуроруудын холбооны их хурлаас МПҮХ-ны гишүүн Ц.Батболдыг шилдэг прокурорын шагналаар шагнасан.

Тус холбоо нь Олон Улсын Прокуроруудын холбоонд жилд нэг удаа 300 франкын татвар төлдөг.

2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Монголын Прокуроруудын Үндэсний Холбооны дүрэм”-ийг баталж, тус холбоог улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлсэн.

Улмаар 2017 онд тус холбооны бүтэц, үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулж, холбооны нэрийг “Монголын Прокуроруудын Холбоо” гэж өөрчлөн, дүрмийг шинэчлэн баталсан.

2018 оны байдлаар тус холбоо нь 730 гишүүнтэй, 32 салбар зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбооны зорилго: Монгол Улсын Прокурорын байгууллагын түүхэн хөгжилд хувь нэмэр оруулах, прокурорын нэр хүнд, хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих, прокуроруудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах, олон улсын болон гадаад улс орнуудын ижил төстэй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, гишүүдээ харилцан сургах, гишүүдийнхээ ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах 

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

-Прокурорын байгууллагын тогтолцоог өөрийн орны онцлог, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгоход анхаарч ажиллах ба үүнд холбооны гишүүдийн саналыг тусгах

-Прокурорын нэр төрд халдсан худал гүтгэлэг, мэдээ, мэдээлэл нийтлэгдсэн тохиолдолд прокурорын нэр төрийг сэргээлгэх талаар холбогдох арга хэмжээ авах

-Гишүүдээ мэдээллээр хангах, салбар зөвлөлийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах

-Гадаад орнуудын прокурорын байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагаа, ажлын арга барил, эрх зүйн зохицуулалтыг судлах, мэдээлэх

-Олон улсын Прокурорын холбооноос зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхитэй оролцож, үйл ажиллагааг нь дэмжих

-Прокурор, ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээг сахиж мөрдүүлэх, прокурорын нэр хүндийг өндөрт өргөж явахад үйл ажиллагаагаа чиглүүлэх

-Гишүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх аливаа ажил, сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулах

-Прокуроруудыг  гадаадад болон дотоодод сургах, дадлагажуулах, туршлага судлахад дэмжлэг туслалцаа үзүүлэх

-Прокуроруудын ажиллах нөхцөл, хууль, нийгэм, эдийн засгийн баталгааг сайжруулах, хамгаалах талаар дүгнэлт гаргах, төр засгийн байгууллагуудад асуудал тавьж шийдвэрлүүлэх

-Ажил мэргэжлээрээ өндөр ур чадвар гаргаж, бүтээлч ажилласан, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт үзүүлсэн, шинж залуу ажилтныг сургах, боловсон хүчин бэлтгэх талаар идэвхи санаачлага гаргасан прокурор, ажилтныг хөхүүлэн дэмжих, урамшуулах

-Зайлшгүй нөхцөлд шаардлагатай гэж үзвэл гишүүддээ мөнгөн болон бусад тусламж, дэмжлэг үзүүлэх

Холбооны санхүүжилт: Гишүүдийн татвар, дэмжигч байгууллагын болон Олон Улсын байгууллагын хандив, бусад орлого

Холбооны гишүүн: Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр хүсэлтээ гаргасан прокурор, прокурорын байгууллагын ажилтан, албан хаагч, прокурорын чиг үүрэг, прокурорын байгууллагын үйл ажиллагааны хувьд ашиг сонирхлын зөрчилгүй  иргэд Монголын Прокуроруудын холбооны гишүүн байна.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
333
Өчигдөр
286
7 хоногт
2155
Сүүлийн сард
8060
Сүүлийн жилд
83008
Нийт хандалт
189965