Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
2019 оны зорилт

 ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС 2019 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ

Нэг. “Прокурорын хяналтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэн хууль ёсыг чанд сахиулах, хүний эрх, эрх чөлөөг аливаа хэлбэрээр зөрчүүлэхгүй байх, дээд шатны прокурорын хяналтыг сайжруулах” зорилтын биелэлтийг хангах чиглэлээр:

1.1. Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа цаг хугацаандаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд прокурорын хяналтыг тасралтгүй хэрэгжүүлж, гомдол, мэдээлэл, хэргийг  оролцогч нарт чирэгдэл учруулахгүйгээр шуурхай шалган шийдэж байхын тулд мөрдөн шалгах ажиллагааг удирдан чиглүүлж тодорхой хугацаа зааж биелэлтэнд нь хяналт тавьж байх үүргээ бүрэн, үр нөлөөтэй хэрэгжүүлж байх;

1.2. Гэмт хэрэг, зөрчлийг шалгах ажиллагааны явцад хохирсон иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол давхар зөрчигдөх, хөндөгдөхгүй байхад онцгой анхаарах, хэрэг, зөрчлийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож буй тохиолдолд хохирлоо нэхэмжлэх талаар зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлэх;

1.3. Аливаа хэлбэрээр эрүү шүүлт тулгасан, хууль бусаар тагнасан, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай гомдол, мэдээлэл, хүсэлт гарсан даруйд онцгой тохиолдол гэж авч үзэн прокурор биечлэн шалгаж, эрх нь зөрчигдсөн этгээдтэй уулзаж, санал, хүсэлтийг нь шийдвэрлэж байх;

1.4. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа үлдэгдэл хэрэг дотор гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тодорхой хэрэг цөөнгүй байсан нь хэрэг бүртгэх ажиллагаанд тавих прокурорын хяналт хангалтгүй байгааг харуулж буй үзүүлэлт юм. Иймд гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тодорхой хэргүүдийг шийдвэрлэх талаар прокурорын хяналтыг чиглүүлж ажиллах;

1.5. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад хяналтаа чиглүүлж, мөрдөн байцаалтын хэргийг хөөн хэлэлцэх хугацаанд шалгаж шийдэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох явдал гаргахгүй байхад анхаарч ажиллах;

1.6. Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд ял, шийтгэл оногдуулах,албадлагын арга хэмжээг хэрэглэх нь гарцаагүй байх зарчмыг нэг мөр хэрэгжүүлэх;

1.7. Дээд шатны прокуророос эрх бүхий албан тушаалтан, мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн тохиолдол бүрт хариуцлага тооцож, зөвтгүүлж байхын зэрэгцээ прокурорт мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэн, зөрчил гаргуулахгүй байхад чиглэсэн прокурорын хяналтын ажлын ололт, дэвшилттэй арга барилыг сайшаан бусдад туршлага болгож байх;

1.8. Илт гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэрэг, гэмт хэрэг үйлдээгүй хүнийг шүүхэд шилжүүлснээр шүүхээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчийг цагаатгах явдал гаргахгүй байхад дээд шатны прокурорын хяналтыг чиглүүлж, прокурорын  хариуцлага, ур чадварыг дээшлүүлэх;

1.9. Гаргасан шийдвэр нь үндэслэлгүйгээс хууль болон хүний эрхийг ноцтой зөрчсөн прокурорт хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, зөрчлийн байдлыг харгалзан прокурорын албан тушаалд тэнцэх эсэх асуудлыг Прокурорын мэргэжлийн зөвлөлд тавьж шийдвэрлүүлж байх;

1.10. Зөрчил шалгах, хянан шийдвэрлэх, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтын чанар, үр нөлөөг дээшлүүлэх ажлын хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан бүрийн үйл ажиллагаанд бүрэн хүрч хяналтаа хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа огт явуулаагүй, явуулсан ч шаардлага хангахгүй байгаа шалтгаан, нөхцлийг тогтоон, зөрчил, дутагдлыг арилгах талаар хамтран ажиллах;

1.11. Нийтийн хэв журам, аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмын эсрэг  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд онцгойлон анхаарч, хүний аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эдгээр зөрчлийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлтийг сайжруулах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж, үр дүнд хүрэх;

1.12. Зөрчлийн хэргийг хугацаанд нь шалган шийдвэрлүүлэхэд прокурорын хяналтыг чиглүүлж, шалгах хуулийн хугацаа дууссан үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгодог явдлыг гаргуулахгүй байх;

1.13. Дээд шатны прокуроруудаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтыг мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нийтлэг дутагдал байх тул удирдлагын үйл ажиллагааг прокурорын хяналтын ажил бүрт жигд хэрэгжүүлэх;

1.14. Эрүүгийн хуульд тусгагдсан нийтэд тустай ажил хийлгэх ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байгаад дүгнэлт хийж, дээрх ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилтэнд тавих хяналтын үр дүнг дээшлүүлэх;

1.15. Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтыг нэг мөр хэрэгжүүлж, шүүхээс гарсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хандсан эсэхэд тавих хяналтыг тогтмолжуулах;

1.16. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоригдлыг нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлүүлэх чиглэлээр хийж буй ажилд тавих хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэх;

1.17. Прокурор шүүхийн шийдвэр бүрийг хуулийн хугацаанд бүрэн танилцаж, алдаатай шийдвэрийг зөвтгүүлэх арга хэмжээ авч байх, үүнд дээд шатны прокурорын зүгээс голлох үүрэгтэй оролцох;

1.18. Прокурорын хяналтын ажлын үр дүнг тооцож байх нэг хэлбэр нь цахим бүртгэл дэх ажлын мэдээ, статистик болно. Иймд прокурорын хяналтын ажлын цахим бүртгэлийг цаг хугацаанд нь үнэн, зөв хөтөлж байгаа эсэхэд удирдлагын хяналтыг чиглүүлж, цахим бүртгэлийг ашиглан байгууллагын болон прокурорын хяналтын ажилд дүн шинжилгээ хийж  хэвших;

1.19. Прокурорын хяналтын ажлын чанарыг дээшлүүлэхэд онол, практикт суурилсан сургалт чухал тул уг сургалтыг зохион явуулсан тооны хэмжээгээр бус, харин хүнд мэдлэг, дадлага, туршлага өгөхүйц үр өгөөжтэй хэлбэрээр явуулах;

1.20. Прокурорын хяналтын ажлын чанар, үр дүнг тооцож байх шалгуур үзүүлэлтийн дагуу байгууллагын болон прокурорын хяналтын ажилд дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах ажлаа тодорхойлж хэрэгжүүлж байх.

Хоёр.Авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулахзорилтын биелэлтийг хангах ажлын чиглэлээр:

2.1. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хариуцсан нутаг дэвсгэр дэх төр, захиргаа, хууль сахиулах болон төрийн бус байгууллагуудын ажлыг оновчтой уялдуулан зохион байгуулж хамтарч ажиллах;

2.2. Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр түүнтэй тэмцэх, шалган шийдвэрлэх үүрэг бүхий хууль сахиулах байгууллагуудын ажил хэргийн уулзалт зохион байгуулах, хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол тавьж хэлэлцүүлэх, тодорхой ажлыг хамтран зохиолгож үр дүнг тооцох, шаардлагатай тохиолдолд хариуцсан хяналтын харьяаллын нутаг дэвсгэр, объект дээрх нөхцөл байдалд хийсэн судалгаанд тулгуурлан хуулийн хүрээнд даалгавар, шаардлага хүргүүлж, биелэлтийг тооцож байх;

2.3. Авилга, албан тушаалын  гэмт хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэхэд онцгой анхаарч шүгэл үлээгчдэд хариуг нь тодорхой өгч урамшуулж байх;

2.4. Дээд шатны прокуророос  энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл,  шалган шийдвэрлэх ажиллагааны байдалд удирдлагын хяналт тавьж ажиллах, шаардлагатай бол хэрэг, шалгалтын материалтай нь биечлэн танилцаж, хяналт тавьж буй прокурорыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах;

2.5. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгах талаар бичих прокурорын мэдэгдлийн хууль зүйн үндэслэл, чанар, түүний мөрөөр зохиосон ажлын гүйцэтгэлд тавих хяналтын үр нөлөөг сайжруулах;

2.6. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн дэмжлэг, туслалцаа байнга авч хамтран ажиллах шалгалтын явц, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгч байх;

2.7. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй холбогдуулан байгаль орчны үнэлгээ хийлгэх, байгальд нөхөн сэргээлт хийлгэх, нийтийн эрх ашгийг хамгаалж шүүхэд төрийг төлөөлж нэхэмжлэгчээр оролцох, хуульд заасан үндэслэлийн дагуу лицензийг цуцлуулах асуудлыг төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдүүлэх, баялгийг хууль бусаар хайгуул хийх, олборлох, эзэмшиж буй эсэхийг шалгуулах ажиллагаанд нутгийн өөрөө удирдах байгууллага, байгаль орчин, уул, уурхай, ашигт малтмал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудын туслалцааг авч ажиллах;

2.8. Мансууруулах төрлийн ургамлыг устгах, тариалах тэдгээрийг түүх, бэлтгэх, хэрэглэх, сурталчилах асуудлыг гаргуулахгүй байхад орон нутагтаа хяналтаа тавьж ийм төрлийн гэмт хэрэгт холбогдон донтсон хүмүүсийг заавал албадан эмчилгээнд хамруулах албадлагын арга хэмжээг шүүхэд тавьж шийдүүлж байх;

2.9. Улсын ерөнхий прокурорын газарт энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, энэ ажилд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, ямар үр дүн гаргасан талаар харьяа прокурорын газруудаас хийж байгаа ажлын тайланг улирал тутам ирүүлж  танилцуулж байх.

Гурав. Шүүхэд төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах оролцоо, үр дүнг нэмэгдүүлэх” зорилтын биелэлтийг хангах чиглэлээр:

3.1. Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах оролцоог нэмэгдүүлэхийн тулд төр, захиргааны байгууллагуудад үйл ажиллагаагаа сурталчлах, хамтарч ажиллах талаар идэвх, санаачлагатай ажиллах;

3.2. Нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа тохиолдолд хуулиар хүлээлгэсэн эрхийн хүрээнд прокурор өөрийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах оролцоог нэмэгдүүлэх;

3.3. Зөрчил шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хүчин төгөлдөр акт, шийтгэлийн хуудас хэрэгжээгүйгээс төрд учирсан хохирол, төлбөр төлөгдөөгүй тохиолдол бүрт прокурор шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхад хяналтаа чиглүүлэх;

3.4. Прокурорын хяналтын шатанд өршөөлд хамрагдсан, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шийдвэрлэгдсэн хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй тохиолдолд хохирсон иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоо, хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж ажиллах;

3.5. Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс харьяа прокурорын газруудыг мэргэжлийн удирдлагаар хангаж, үр дүнг улирал бүрээр тооцож ажиллах

  Дөрөв. “Прокурорын хараат бус байдал, хууль зүй, эдийн засаг, нийгэм, улс төрийн баталгааг ханган сайжруулах, сахилга, ёс зүй, харьцааны соёл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” зорилтын биелэлтийг хангах чиглэлээр:

4.1. Прокурорын хараат бус байдлын баталгааг хангах ажлын хүрээнд прокурорт хариуцаж буй хяналтын ажлаа бие даан, гадны нөлөөнд үл автан хэрэгжүүлж, шийдвэр, үйл ажиллагааны үр дүн, хариуцлагаа бүрэн хариуцдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхээ гагцхүү хуульд захирагдан хэрэгжүүлдэг чадвар, хариуцлага, ухамсар, ёс зүйг төлөвшүүлэхэд анхаарч ажиллах;

4.2. Прокурорыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого, дарамт, шахалт үзүүлэх асуудал гарч байгаа эсэхэд удирдлагын хяналтыг чиглүүлж, тохиолдол бүрт нөлөөллийн мэдүүлгийг гаргуулж байх, дээд шатны прокурор хамтран ажиллаж буй прокуроруудаас прокурорын бүрэн эрхэд  хүндэтгэлтэй хандаж байх соёлыг төлөвшүүлэх;

4.3. Прокурор, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахад шаардлагатай судалгаатай болох, тусгай хэрэгслээр хангах прокурорын бүрэн эрх, халдашгүй байдлын хэрэгжилт, явц байдалд нь хяналт тавьж байх;

4.4. Харьяа прокурорын газрууд батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулахын зэрэгцээ ажлын байр, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, прокурор, ажилтнуудыг амьдрах албаны байраар хангах арга хэмжээг хуулийн хүрээнд буюу ашиг сонирхлын зөрчилгүйгээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын дэмжлэг авч ажиллах талаар санаачлага гаргах, тодорхой асуудал тавьж шийдүүлэх, энэ асуудалд чиглэсэн судалгаатай болох, Прокурорын тухай хуулийн 59.4-т заасан хөнгөлөлттэй зээл олгуулах, зээлийн баталгаа гаргуулахаар Тамгын газарт асуудал оруулах, мөн хуулийн 59.6-д заасан шаардагдах зардлыг харьяа прокурорын газрууд төсөвтөө багтаан олгох;

  4.5. Ажлын хэрэгцээнд шаардлагатай байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн судалгааг гаргаж үе шаттайгаар Тамгын газарт тавьж шийдүүлэх;  

4.6. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биечлэн эдлээгүй прокурор, ажилтнуудыг нөхөн амрааж, шаардлагатай тохиолдолд эмчилгээ, сувилгаанд хамруулж байх, төрийн захиргааны ажилтны хувьд саналыг нь харгалзан мөнгөн урамшуулал олгож байх;

  4.7. Прокурорууд улс төрийн баталгаагаа эдлэхдээ байгууллагын нэр төр, өөрийн албан тушаалд хүндэтгэлтэй хандаж байгаа эсэхэд удирдлагын зүгээс анхаарч, энэ асуудлаар зөрчил, дутагдал гарсан бол тухай бүр засуулж, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байх;

4.8. Прокурор, ажилтны ёс зүйтэй холбоотой зөрчил, дутагдал бүрийг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн, хуульд заасан хугацааны дотор хариуцлага тооцож байх ажлыг хэвшүүлэх, прокуророос ёс зүйтэй холбоотой асуудлаа Ёс, зүйн зөвлөлөөр шийдүүлэх хүсэлт гаргасан бол нэн даруй асуудлыг шилжүүлж байх, прокурор, ажилтнуудаас гэмт хэрэг, зөрчилд холбогдсон талаарх лавлагааг жилд хоёроос доошгүй авч судалж байх;

4.9. Прокурор өөрийнхөө гаргасан шийдвэр, үйл ажиллагааг мэргэжлийн алдаанд тооцож сахилгын шийтгэл оногдуулахыг  эс зөвшөөрсөн бол Мэргэжлийн зөвлөлд ирүүлж шийдвэрлүүлж байх; тухайн прокурорын байгууллагын дээд шатны прокуророос шийдвэрийг нь хүчингүй болгосныг үндэслэлгүй гэж үзвэл дээд шатны прокурорт хянуулахаар хүсэлт гаргадаг болох;

  4.10. Прокурор, ажилтанд албан хэрэг хөтлөх журмыг сайтар судлуулж нэг мөр мөрдүүлэх. Байгууллагын болон эрүүгийн хэргийн архивын баримт бичгийн хөтлөлт хадгалалтанд холбогдох хууль тогтоомж, журам, зааврын хэрэгжилтийг нэг мөр хангуулж, архиваа цэгцлэх тодорхой арга хэмжээ авч ажиллах;

4.11. Прокурор, ажилтныг ажлын байрандаа мэрэгшиж ур чадвар суухад нэгжийн сургалт чиглэгдэх ёстой. Прокурорыг ажилд гарч буй бодит алдаан дээр сургах, шүүхийн шатанд гарч буй алдаа, мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг нэн даруй хүргүүлж сургалт зохиох. Ахмадуудын ажлын арвин туршлага чухал ач холбогдолтой. Иймд ахмадуудыг урьж, сургамж, зөвлөгөөг нь авч хамтран ажиллах;

4.12. Прокурор эрүүгийн хууль тогтоомжоос гадна иргэний харилцааны хууль тогтоомжийн мэдлэгээ сайжруулах гадаад орны  хуулийн байгууллагын  туршлагыг нэвтрүүлэх  өөрсдөөр нь тодорхой сэдвээр судалгаа хийлгэх, боловсролын зэрэг дэвээ ахиулахад бололцоогоор хангаж хувь хүнийг хөгжүүлэх

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
69
Өчигдөр
155
7 хоногт
1693
Сүүлийн сард
8049
Сүүлийн жилд
81780
Нийт хандалт
195859