Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
2018 оны зорилт

Монгол Улсын прокурорын байгууллага 2018 онд үйл ажиллагаандаа доорх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Нэг. Прокурорын хяналтын ажилд шинэчлэгдэн батлагдсан хууль, түүнд нийцүүлэн гаргасан заавар, журмын хэрэгжилтийг нэг мөр хангуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон сахилга хариуцлагаа дээшлүүлж, ажлын чанар, үр дүнд ахиц гаргах;

Хоёр. Авлига, албан тушаал, мансууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас хохирсон бага насны хүүхдийн эрх ашгийг хамгаалахад прокурорын хяналтыг чиглүүлж, энэ ажилд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах;

Гурав. Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, яллахаас татгалзах, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүхээр хэрэг цагаатгуулахгүй байхад онцгой анхаарч, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрийг төлөөлөн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх;

Дөрөв. Прокурор, ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн модуль, цахим сургалтыг нэвтрүүлэх, суралцагч хамт олон болох ;

Тав.Цахим бүртгэлийн хөтлөлтийг нэг мөр хэрэглэж хэвших;

Зургаа. “Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах, тэднийг орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлэх” зорилтуудыг тус тус дэвшүүлэн, ажиллаж байна.

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
62
Өчигдөр
71
7 хоногт
1309
Сүүлийн сард
5461
Сүүлийн жилд
98894
Нийт хандалт
98894