Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналт

Улсын Ерөнхий прокурорын

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн

А/26 дугаар тушаалын хавсралт

 

 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд

хяналт тавих хэлтсийн ажлын чиг үүрэг

 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс нь прокурорын байгууллагын хэмжээнд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын бодлогыг тодорхойлох, хяналтын ажлыг зохион байгуулах, прокуроруудыг мэргэжлийн удирдлагаар хангах, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх, хяналтын ажлыг боловсронгуй болгох, үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр удирдамжийн баримт бичиг боловсруулан батлуулах, биелэлтэнд нь хяналт тавих ажлыг хариуцан ажиллана.

Энэ ажлын хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажлыг боловсронгуй болгох, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дэвшүүлэх зорилт, бодлого, чиглэлийг тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулах;

2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд мөрдөгдөж буй хууль, заавар, журмын хэрэгжилтийг нэг мөр хангуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, боловсронгуй болгох асуудлыг Улсын Ерөнхий прокурорт тавьж шийдвэрлүүлэх;

3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажлын чиглэлээр харъяа прокурорын газрууд, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан асуудал, гаргасан саналыг судлан үзэж, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчид танилцуулж шийдвэрлэх арга хэмжээ авах;

4. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад газраас ирүүлсэн хууль, заавар, журмын төсөлтэй танилцаж, хариуцсан хяналтын ажлын чиглэлээр санал өгөх асуудлыг зохион байгуулах;

5. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан болон хяналтын ажлыг хариуцсан прокурорыг мэргэжлийн удирдлагаар хангах, мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг, хамтарсан зөвлөгөөн зохион байгуулах;

6. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг дангаараа болон бусад хэлтэстэй хамтран шалгах, судлах;

7. Харъяа прокурорын газруудад зөрчлийн хэрэгт олгох дугаарын хуваарилалтыг хийх, зөрчлийн хэргийн дугаар олголтонд хяналт тавьж ажиллах;

8. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн жил, улиралд хийх ажлын төлөвлөгөөг батлуулах, биелэлтийг хангуулах;

9. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын нэгдсэн мэдээ, тайланд дүн шинжилгээ хийх;

10. Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчоос хяналтын ажлын чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг зохион байгуулах, үр дүнг тооцох;

11. Харъяа прокурорын газруудад хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь хяналт тавих;

12. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны нэгдсэн судалгааг тогтмол шинэчлэн, хяналтанд бүрэн хамруулах арга хэмжээг авч ажиллах;

13. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар харьяалуулсан эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих;

14. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийн болон прокурорын хяналтын харъяаллыг тогтоох;

15. Хэд хэдэн аж ахуйн нэгж, байгууллагыг хамарсан, онц их хэмжээний хохиролтой, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлэгдсэн, олны анхаарал татсан, дипломат дархан эрх ямба эдэлж байгаа хүн, улс төрд нөлөө бүхий хүн, төрийн өндөр албан тушаалтанд холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээлэл, хэрэг, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаар тухай бүр нь мэдээлэл авч, дээд шатны прокурорт танилцуулах, гомдол мэдээлэл, хэргийг шуурхай шалган шийдвэрлүүлэх, харъяа прокурорын газрыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, давхар хяналт тавих;

16. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон эрх бүхий албан тушаалтнаас гаргасан гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэх;

17. Прокурорын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллагад шаардлага бичих;

18. Зөрчлийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох.

19. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан тушаал, шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг хянах, хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар дээд шатны байгууллагад хүргүүлэх.

20. Хууль болон Улсын Ерөнхий прокурорын тушаал, түүгээр баталсан заавар, журмаар хариуцуулсан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
62
Өчигдөр
71
7 хоногт
1309
Сүүлийн сард
5461
Сүүлийн жилд
98894
Нийт хандалт
98894