Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт

                                                                                                          Улсын Ерөнхий прокурорын

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн

А/26 дугаар тушаалын хавсралт

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаан хяналт тавих хэлтсийн чиг үүрэг

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс нь прокурорын байгууллагын хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын ажлын бодлогыг тодорхойлж, хууль тогтоомжийн хүрээнд хяналтын ажлыг зохион байгуулах, прокуроруудыг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналтын ажилд үнэлэлт дүгнэлт өгч, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, хяналтын ажлын чиглэлээр удирдамжийн баримт бичиг боловсруулан шийдвэрлүүлэх, биелэлтэд нь хяналт тавих ажлыг хариуцан ажиллана.

Энэ ажлын хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, бусад байгууллагаас ирүүлсэн хууль тогтоомжийн төсөлтэй танилцаж, хяналтын чиглэлээр санал өгөх асуудлыг хэлтсийн хэмжээнд зохион байгуулах;

 2. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан аргачилсан заавар, журмын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тэдгээрийг цаашид боловсронгуй болгох асуудлыг Улсын Ерөнхий прокурорт тавьж шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах;

3. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэрэг, материалыг хянах, харьяа прокурорын газруудаас тавьсан асуудлыг судлан үзэж Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгож хэрэглэх талаар чиглэл, зөвлөмж өгөх, шаардлагатай тохиолдолд Улсын Ерөнхий прокурорын газрын бусад газар, хэлтэст санал тавьж шалгалт, судалгааг хамтран хийх;

  4. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлын чанарын үзүүлэлт, шалгалт, судалгааны дүнд үндэслэн, цаашид дэвшүүлэх зорилт, ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх талаар бодлого тодорхойлж, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах;

 5. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн жил, улиралд хийх ажлын төлөвлөгөөг батлуулах, хэрэгжилтийг хангах;

 6. Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчоос мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хангуулах, биелэлт, үр дүнг тооцох;

 7. Харьяа прокурорын газруудад хууль тогтоомжийн хүрээнд хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь хяналт тавих;

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын Ерөнхий прокурорын тушаал, түүгээр баталсан аргачилсан заавар, журамд заасны дагуу гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын харьяаллыг тогтоох;

9.Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн болон Сум дундын прокурорын газраас ирүүлсэн хэргийн танилцуулга, мөрдөгчийн санал болон хэргийн материалтай танилцаж, холбогдох хууль, аргачилсан заавар, журамд заасны дагуу мөрдөн байцаалтын хугацаа сунгах асуудлыг хянаж, эрх бүхий прокурорт танилцуулан шийдвэрлүүлэх;

10. Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, Сум дундын ерөнхий прокурорын шийдвэр, прокурорын үйл ажиллагааны талаар гаргасан гомдлын дагуу холбогдох эрүүгийн хэрэг, материалыг татаж, гомдлын үндэслэлийг хянан, дээд шатны прокурорт танилцуулан шийдвэрлүүлэх;

11.Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокуророор мөрдөн байцаалтын хугацаа сунгуулсан хэрэг; улс төрд нөлөө бүхий хүн, төрийн өндөр албан тушаалтан, дипломат дархан эрх ямба эдэлж байгаа хүн, шүүгч, прокурор болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтанд холбогдох хэрэг; Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокуророос давхар хяналтад оруулахыг даалгасан хэргүүдийг шуурхай шалган шийдвэрлүүлэх арга хэмжээ авч, хэргийн ажиллагаанд давхар хяналт тавин, шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг тухай бүр авч дээд шатны прокуроруудад танилцуулах;

12. Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн болон Сум дундын прокурорын газруудаас хяналтын ажлын аргачилсан зааварт заасан болон бусад гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийн шуурхай мэдээллийг авч, Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор нарт танилцуулан холбогдох арга хэмжээ авч ажиллах;

 13. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа эрүүгийн хэрэг, прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн, харьяаллын дагуу болон шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо бүртгэл, хадгалалт хамгаалалт, хэргийн хөдөлгөөнд хяналт тавих, хэргийн тооллогын дүнг нэгтгэн, танилцуулах;

14. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажилд тавих хяналтын ажлыг зохион байгуулж, энэ талаар гаргасан өргөдөл, гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх;

 15. Хууль тогтоомж, Улсын Ерөнхий прокурорын тушаал, түүгээр баталсан заавар, журмаар хариуцуулсан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
438
Өчигдөр
183
7 хоногт
993
Сүүлийн сард
4667
Сүүлийн жилд
88363
Нийт хандалт
88363