Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Тусгай хяналтын чиг үүрэг

Улсын Ерөнхий прокурорын

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн

А/26 дугаар тушаалын хавсралт

Тусгай хяналтын хэлтсийн ажлын чиг үүрэг

  1. Хуулиар эрх олгогдсон байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах нууц ажиллагаа, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан арга хэмжээ явуулах зөвшөөрөл олгох, хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхийг хянаж, үр дүн болох мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг хянаж баталгаажуулах;
  2. Эрх бүхий байгууллагуудын гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагааны заавар, журмын хэрэгжилтэнд хяналт тавих. тус байгууллагуудын шалгаж байгаа хүнд, ээдрээ түвэгтэй, олон үйлдэлтэй, эдийн засгийн болон авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэх, нууц ажиллагаа явуулахад хяналтын ажлыг чиглүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангах;
  3. Хуулиар эрх олгогдоогүй байгууллага, албан тушаалтан, хувь хүн гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл эрх бүхий байгууллага, ажилтан хүний эрх, эрх чөлөө зөрчсөн, хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан тухай гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийх;
  4. Гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагаанд ашиглагдах тусгай техник хэрэгслийн бүртгэлд хяналт тавих, хяналтын ажлын хүрээнд төрийн нууцад хамаарах нэгдсэн тоо бүртгэл, мэдээ, тайлан зэрэг байгууллагын төрийн нууцыг хамгаалж ажиллах;
  5. Авлигатай тэмцэх газар, Тагнуулын байгууллага, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн албаны эрх бүхий мөрдөгчийн гүйцэтгэх ажил болон мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулж илрүүлэх хэрэг бүртгэлтийн хэрэгт дугаар олгож, хяналт тавьж ажиллах.

 

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
62
Өчигдөр
71
7 хоногт
1309
Сүүлийн сард
5461
Сүүлийн жилд
98894
Нийт хандалт
98894