Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналт

 

Улсын Ерөнхий прокурорын

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн

А/26 дугаар тушаалын хавсралт

 

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих

хэлтсийн ажлын чиг үүрэг

 

Прокурорын байгууллагын хэмжээнд ял эдлүүлэх болон шүүхээс гаргасан шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын бодлогыг тодорхойлж, хяналтын ажлыг зохион байгуулах, прокуроруудыг мэргэжлийн удирдлагаар хангах, үнэлэлт дүгнэлт өгч, хяналтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, хяналтын ажлын чиглэлээр удирдамжийн баримт бичиг боловсруулах, түүний биелэлтэнд хяналт тавих ажлыг хариуцан ажиллана.

Энэ ажлын хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1. Ял эдлүүлэх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр Улсын Ерөнхий прокурорын баталсан заавар, журмын хэрэгжилтийг хангуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллах;

2. Хэлтсийн жил, улиралд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах;

3. Аймаг, Нийслэл, Дүүрэг, Сум дундын прокурорын газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих прокуроруудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

4. Хяналтын ажлын чанарын үзүүлэлт, шалгалт, судалгааны дүнд үндэслэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, дэвшүүлэх зорилт, үр дүнг дээшлүүлэх талаар бодлого тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах;

5. Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч нараас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлт, үр дүнг тооцох;

6. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр болон харьяа прокурорын газруудаас чиглэл авахаар тавьсан асуудлыг судлан, дээд шатны прокурорт танилцуулж шийдвэрлүүлэх;

7. Хяналтын ажлын чиглэлээр харъяа прокурорын газарт хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд нь хяналт тавих;

8. Хяналтын ажилд тулгамдаж буй асуудал, шалгалт судалгааны дүн, заавар, журмын хэрэгжилтийн талаарх асуудлаар харъяа прокурорын газруудад ажлын чиглэл, зөвлөмж өгөх;

9. Хяналтын ажлын чанар, үр дүнг судлан дүгнэх, ажлын алдаа дутагдал болон хүндрэл бэрхшээл, тэдгээрийг арилгах, шалтгаан, нөхцлийг тогтоож дүн шинжилгээ хийх зорилгоор дангаараа болон бусад хэлтэстэй хамтран шалгалт, судалгаа хийх;

10. Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын чиглэлээр ирүүлсэн гомдол, хүсэлт, мэдээллийг хууль журмын дагуу шийдвэрлэж хариу өгөх;

11. Ялтан шилжүүлэх тухай Олон улсын гэрээний хэрэгжилтийг Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэстэй хамтран зохион байгуулах;

12. Ял эдлүүлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх, хуулиар тогтоосон нөхцөл, дэглэмд нийцэж байгаа эсэхийг хянах;

13. Тогтоолын биелэлтийг хойшлуулсан болон албадлагын арга хэмжээг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэглэж байгаа эсэхийг хянах;

14. Ял эдэлж байгаа этгээдийн хууль ёсны эрхийг хангаж байгаа эсэхийг хянах,

15. Ял эдлүүлэх үндэслэл болсон тогтоол, шийдвэр, баримт бичигтэй танилцах, хоригдол, ялтан, хүнтэй биечлэн уулзах, шаардлагатай бол тайлбар гаргуулж, тодорхойлолт авах;

16. Ял эдлүүлэх ажиллагааны байдлыг шалгах, танилцах илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах,

17. Шаардлагатай тохиолдолд хуульд зааснаар дүгнэлт гаргах, шинжээч томилох;

18. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн хоригдлын хувийн хэрэг, холбогдох материалыг хянаж Улсын Ерөнхий прокурорт танилцуулж, дүгнэлт үйлдэх

19. Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэхийг хянах;

20. Шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдсон шүүх хуралдаанд дүгнэлт гаргах, эсэргүүцэл бичих;

21. Захиргааны журмаар баривчлах, саатуулах болон цагдан хорих ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэхийг хянах;

22. Зөрчлийн учир баривчлах, саатуулах болон цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэхийг хянах;

23. Хууль тогтоомж, Улсын Ерөнхий прокурорын тушаал, түүгээр баталсан заавар, журмаар хариуцуулсан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
439
Өчигдөр
183
7 хоногт
994
Сүүлийн сард
4668
Сүүлийн жилд
88364
Нийт хандалт
88364